Концессын өр төлбөргүй Улаанбаатар болно

12-р сарын 5, 2017 8:38 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 34
12-5-7

Т.БАТСАЙХАН

НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар 2018 оны төсөвийг баталлаа. Ирэх онд Нийслэлийн төсөвт 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4 тэрбумаар нэмэгдсэн дүн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДВЭЛ ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-Бид 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 2018 оны төсвийг баталлаа.  Гэхдээ төсвийн хүрээнд нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бүрэн  шийдвэрлэж чадахгүй юм.  Ямартай ч бага хөрөнгөөр олон ажлыг богино цаг хугацаанд үр дүнтэй хийж хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллалаа.  Энэ төсөв дээр намын бүлгүүд хурлын төлөөлөгчид саналаа хэлж, нямбай, хариуцлагатай төсвийг оруулж ирсэн.  2018 онд төсөвт тодотгол хийхгүй гэдгийг Засгийн газар, Сангийн яамнаас мэдэгдсэн байгаа.  Төсвийг алдаа дутагдалгүй батлах нь  санхүүгийн сахилга баттай холбоотой. Энэ тал дээр бид хичээж ажилласан.  Гэхдээ хөрөнгө оруулалт нэмэгдвэл дахин тодотгол хийх шаардлага гарч магадгүй гэв.

НИЙСЛЭЛИЙН 2018 ОНЫ ТӨСВИЙН ТОЙМ

-Оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардалд 35.9 тэрбум төгрөг

-Нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 78.9 тэрбум төгрөг

-Нийгмийн халамжийн сангийн зардалд 107,1 тэрбум төгрөг

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 5.2 тэрбум

-Бичил бизнесийг дэмжих сангийн зардалд 14.4 тэрбум төгрөг

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зардалд 1.5 тэрбум төгрөг

-Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.

-Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөг

-Боловсролын салбарт зургаан тэрбум 924 сая төгрөг

-Эрүүл мэндийн салбарт найман тэрбум 373 сая төгрөг

-Нийгмийн халамжийн салбарт гурван тэрбум 474 сая төгрөг

-Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн долоон барилгыг ашиглалтад оруулна.

-Шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөг

-Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд таван тэрбум төгрөг

-“Дугуйн зам“ хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.

-Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500  сая төгрөг

-Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862.9 сая төгрөг

-Байгаль орчны салбарт гурван тэрбум 950.0 сая төгрөг

-Хот нийтийн аж ахуйн салбарт  найман тэрбум

-“Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд гурван тэрбум төгрөг төсөвлөөд байна.

УЛСЫН ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЭХ ОРЛОГО 30 ГАРУЙ ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Мөн энэ жилийн төсөвт хөрөнгө оруулалт 25 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин Улсын төсөвт төвлөрүүлэх орлого 31 хувь нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хотын татвараас 208,5 тэрбум төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлнэ. Иймээс бүтээн байгуулалтын ажлууд багассан талаар НИТХ-ын төлөөлөгчид ярьж байв. 2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн төсөвт дөрөв орчим тэрбум төгрөг тусгасан. Энэ нь асуудлыг бүрэн шийдэхэд хаана ч хүрэхгүй гэдгийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж байлаа. Мөн Улаанбаатар хотод концессын  80 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөр үүсээд байсныг төр хүлээсэн үүргээ биелүүлж өрийг барагдуулах шийдвэр гаргасан. 2018 онд концессын өрийг бүрэн барагдуулж дууссанаар хот өрийн дарамтнаас салах онцлогтой төсвийг баталлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 11 Сэтгэгдэл

2018 оны 2-р сарын 4

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 46290 more Infos|Infos to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 2-р сарын 25

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you can find 2592 additional Informations|Informations to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 2-р сарын 27

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|There you can find 47003 additional Informations|Informations to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 3-р сарын 13

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 10893 more Infos|Infos to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 3-р сарын 22

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you will find 78355 more Infos|Infos on that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 4-р сарын 17

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 66586 additional Infos|Informations on that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 4-р сарын 17

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|Here you will find 35114 additional Infos|Infos to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 5-р сарын 1

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 81462 additional Informations|Infos on that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 5-р сарын 12

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|Here you will find 43267 additional Infos|Informations to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 5-р сарын 21

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|There you can find 16181 more Infos|Informations to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

2018 оны 5-р сарын 23

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 40603 more Infos|Infos to that Topic: zms.mn/kontsessyn-ur-tulburgui-ulaanbaatar-bolno/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *