Консерватив ч зүрхэндээ либерал хиллари клинтон

10-р сарын 31, 2012 11:53 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 315

Н.МӨНХЖИН

АНУ-д Ерөнхийлөг­чийн гэргий мэдээж өндөр нэр хүндтэй. Гэвч тэргүүн хатагтай нараас бие даан карьер хөөж улстөрч бол­сон нь Хиллари Клинтон юм. Сенатч, өнөөгийн Тө­рийн нарийн бичгийн дар­га Хиллари Клинтон хэд­хэн хоногийн өмнө 65 нас­ныхаа ойтой золгожээ. Тэр бол нөхрийнхөө улс тө­рийн замналд тусалж, “Моникагейт”-ийн үеэр түүнийгээ хаяж яваагүй мөс, чанартай эмэгтэй.

Хиллари Дайан Род­хэм 1947 оны аравдугаар сарын 26-нд Чикагод оёд­лын жижиг бизнестэй гэр бүлд төржээ. Тэр хоёр эрэг­тэй дүүтэй. Хиллари багаасаа л оргил өөд тэ­мүүл­сэн, сургуульдаа онц сурч, хэд хэдэн спортоор хичээллэсэн багш нарын­хаа хайрыг татсан сурагч байв. Тэрээр, эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс юугаараа ч дутахгүй гэдэг зарчмыг бүх л амьдралынхаа тур­шид баримталсаар ирсэн юм.

Хиллари 1969 онд Чи­ка­гогийн Уэллесли кол­лежид улс төрийн шинж­лэх ухааны эрдэмд сурал­цаж төгсөв. Дараа нь өндөр дээд нэр хүндтэй Йелийн их сургуулийн Хууль эрх зүйн факультетэд сурал­цаж 1973 онд докторын зэрэгтэйгээр дүүргэжээ. Оюутан байхаасаа л улс төр сонирхож эхэлсэн Хил­­лари өөрийн үзэл бод­лоо “Консерватив санаа бодолтой ч зүрхэндээ либе­рал” хэмээн тодорхойлж байв. Эхлээд тэр Бүгд найрамдах нам руу ойртож байсан ч дараа нь Ард­чилсан намд нэгдсэн байна.

1971 онд Йелийн их сургуульд Хиллари Род­хам, Арканзасын хөдөөх эр Билл Клинтон нар бие биенээ олж, хайрын ро­манс нэлээд хэдэн жил үр­гэлжлэв. Хэн хэн нь зав­гүй байдгийн улмаас шийд­вэрлэх сонголтод саад болсоор байсан ч эц­сийн эцэст Билл гэрлэх санал тавьжээ. Тэд 1975 онд гэрлэж Америкийн гурав дахь том хотын уугуул Хиллари алс бөглүү нутаг хэмээгддэг Аркан­зас руу нөхрөө даган явсан гэдэг.

Хиллари нөхөрт гара­хаасаа өмнө төрийн ал­банд зүтгэж, тухайн үедээ Бил­лээс хурдан шат ахиж байв. Эхлээд Хүүхдийг хам­гаалах санд, дараа нь Конгрессын төлөөлөгч­дийн танхимийн аппара­тад ажиллалаа. Арканзаст ирж суурьшсаны дараа орон нутгийн их сургуульд багшилж, 1976 онд хууль эрх зүйн Rose Law фирмд оржээ. Хиллари зөвхөн өөрийнхөө бус, бас нөх­рийн­­хөө карьерт тус дэм болж байлаа. Билл бол саксофон тоглох дуртай, алиа хошин нөхөр л бай­сан. Өөр нөхөр заяасан бол түүний улс төрийн замнал хаашаа эргэх байсныг хэ­лэхэд хэцүү. Гэтэл гэнэт “цоорсон” Билл 32 насан­даа Арканзасын амбан захирагчаар томилогдож 1993 он хүртэл энэ албыг хашсан юм.

Энэ бүх хугацаанд Хил­лари Клинтон Аркан­за­сын тэргүүн хатагтай байсан нь мэдээж. Тэрээр 1980 онд өлгийдөн авсан охин Челсигээ өсгөн бой­жуулахын хажуугаар ал­бан ёсны арга хэмжээнд орол­цож, мужийн боловс­рол, эрүүл мэнд, хүүхдийн эрхийн салбарт хууль бо­ловс­руулан, идэвхтэй ажил­лаж байв. 1978 онд Хууль эрх зүйн үйлчил­гээ­ний корпорацийн удирд­лагын гишүүнээр томилогджээ. Тиймээс Хиллари Цагаан ордонд ирэхээсээ өмнө улстөрч төдийгүй Америкийн хам­гийн хүчтэй хуульчдын нэг болсон байлаа.

1992 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дуулиант ялалт байгуулж Америкийн 42 дахь Ерөнхийлөгч болсон билээ. Хиллари Клинтон бусад тэргүүн хатагтай нарыг бодвол үргэлж улс­төрчийн шинж чанараа харуулж байсан юм. Тэ­рээр Ерөнхийлөгч нөх­рийн­хөө сүүдэрт яваад бай­хыг хүссэнгүй. 1986 онд Wall Mart-ийн Удир­дах зөвлөлд багтсан Хил­лари нөхрөөсөө долоо да­хин их цалин авдаг байв. Хиллари дайчин, бууж өгдөггүй чанараараа Аме­ри­кийн түүхэн дахь хам­гийн нөлөө бүхийн тэргүүн хатагтай алдрыг хүртсэн юм.

1993 онд Билл гэр­гий­гээ Эрүүл мэндийн ши­нэч­лэлийн хорооны удир­даг­чаар томиллоо. Тэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг АНУ-ын иргэн бүр аваасай гэж хүссэн хэрэг. Гэвч томоохон ком­паниудын лоббичид ши­нэч­лэлийг эсэргүүцэж, үр дүнд нь Хиллари огцорсон ч тэрээр “Сүүдрийн Ерөн­хийлөгч” хэвээр үлдсэн. Түүний тайван, хэрсүү зан Биллийн сэтгэл хөдлөлтэй “тэнцэж”, Цагаан ордны эзэн бузгай сайн шийдвэр гаргадаг байсан гэдэг.

1998-1999 онд Хил­лари амьдралынхаа хам­гийн амаргүй цаг үеийг туулж өнгөрүүлсэн байх. Нөхрийнх нь араар нь тавьсан, хуурсан хэрэг явдлууд ар араасаа сөхөг­дөж, Моника Левинский хэмээх Цагаан ордонд дад­лагажигч бүсгүйтэй учирсан түүх нь Билл Клин­тоныг Ерөнхийлөг­чийн суудлаас нь золтой л аваад шидчихсэнгүй. Сэт­гүүл­чид нөхрийнхөө за­ваан явдалд гутарсан гэх Хилларийн санаа бодлыг сонсох гэж оролдоход тэ­рээр нөхрийнхөө талд бат зогссон билээ. Энэ цаг мөчөөс хойш Хиллари Клин­­тон амери­куудын хайр­­­тай хүн нь болсон гэдэг.

2001 онд Билл алба­наасаа бууж, Хиллари улс төрийн тавцанд бие даасан тоглолтоо хийхээр морд­лоо. 2000 онд Нью-Йорк мужаас Сенатад түвэггүй сонгогдлоо. Гэвч Хиллари 2003 онд Иракт Амери­кийн цэргийг оруулахыг дэмжсэн нь шуугиан тарьж, тэрээр энэ талаар тайлбар хийхээсээ ч зайлс­хийсэн юм.

2008 онд сенатч Хил­лари Клинтон Ерөнхийлөг­чийн сонгуульд өрсөлдө­хөөр горилж, нам доторх сунгааг удаан хугацааны турш тэргүүлж байв. Гэвч ардчилагчид эцэст нь Барак Обамаг гаргаж ир­сэн билээ. Удирдах дээд ал­банд олон жил болсон хийгээд сэтгэл хөдлөлгүй байдал нь олон хүнд таа­лаг­даагүй гэж ярьдаг. Хо­жим нь Ерөнхийлөгч бол­сон Барак Обама илүү цоглог харагдаж байсан тул Ардчилсан намын сун­­гаанд ялсан аж. Ийн­хүү Америк орон анхны му­лат (хар, цагааны эр­лийз) Ерөнхийлөгчөө уг­тан авсан билээ. Харин Хиллари Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.

АНУ-ын гадаад бодло­гыг зангиддаг Төрийн де­пар­таментын тэргүүний аж­лыг яриад дуусахгүй. Ха­рин 2011 оны аравду­гаар сард Ливийн удир­дагч Муаммар Каддафийн үхлийн талаарх мэдээг сонсоод “Wow” хэмээн дуу алдсан Хилларийг олон ч хүн шүүмжилсэн. Өөрөөр түүнийг өөлөх юм байхгүй. 2012 оны зун Хилларийг Тбилисид ирэхэд Ерөн­хий­лөгч Саакашвили түүнд Гүржийн иргэний паспорт гардуулахад бодох юмгүй авч орхижээ.

Америкийн улс тө­рийн анхны “Төмөр хатаг­тай” Хиллари Клинтон Ерөнхийлөгч болж чадаа­гүй ч АНУ-гийн хамгийн нөлөөтэй эмэгтэй улстөр­чөөр зүй ёсоор нэрлэгдэнэ. Дэлхий дахинд бол Герма­ны канцлер Ангела Мер­кель л түүний урд гишгэж байна. Амаргүй байсан ч олон зүйлд хүрч чадсан Хил­лари Клинтон АНУ-д аль хэдийнэ үлгэр дууриал болжээ.

 

 

 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Affitto Levitra Originale Purchase Elocon C.O.D. With Free Shipping Low Price Medicamento Levitra Precio cialis online Discount Doryx Avana (Stendra) 50mg Cialis Ci Vuole La Ricetta

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *