Коби Брайант хөлбөмбөгийн улаан фэн

10-р сарын 13, 2015 12:04 pm Нийтлэгч: Ангилал Хобби , Энтертайнмэнт Уншсан: 238
kobe-e1421801971103-1940x1091

 

Н.МӨНХЖИН

Орчин үеийн мундаг сагсан­бөмбөгчдийн нэг Коби Брайант бол хөлбөмбөгийн улаан фэн. Тэр сагсаар яваагүй бол гарцаагүй хөлбөмбөгч болох байсан. Коби том багуудын тоглолтыг үзэж “Би дасгалжуулагч байсан бол ингэх, тэгэх байсан” гэж ярих дуртай. Мөн түүний бас нэг хобби нь рэп дуу хөгжим юм. Заримдаа рэпчин найзуудтайгаа нийлж дуулж, бүжиглэхээс буцдаггүй ажээ.

ДЭВИД БЕКХЭМ

david-beckhamin-seksi-oldugunun-kaniti-6-sey_8224345-9568_1920x1080

Хөлбөмбөгийн ч, бизнесийн талбарт гялалзсан Дэвид Бекхэм туялзуур жад болон шивээс хийлгэх донтой нэгэн юм. Тэр тусмаа Уилл Смит, Том Круз нарыг жадны тулаанд дуудах дуртай. Тэд ч англи эртэй туялзуур жадаар үзэлцэхдээ дуртай байдаг аж. Бекхэм мөн эхнэр Викториагаа дагаж дэлгүүр хэсч, худалдаа хийх дуртай болсноо ярьж байв.

ТАЙГЕР ВУДС

 635693250846928291-1420881856_Tiger

Цагтаа дэлхийн тэргүүн гольфчин явсан Тайгер Вудс шумбах хоббитой. Гэхдээ зүгээр нэг усанд бус далайн гүнд шумбаж нууцлаг ертөнцийг нь ажиглах дуртай аж. Тэрээр зөвхөн шумбахын тулд аялах нь олонтаа. Мөн шумбаж байхдаа жадаар загас агнах дуртай.

МАЙКЛ ЖОРДАН

 jordan-smiling-96-apjpg-c4d8fb03ecf7cd8f

Бүх цаг үеийн шилдэг сагсанбөмбөгч Майкл Жордан ямар хоббитойг мэдэх үү? Тэрээр мөрийтэй тоглоход багагүй цагийг зарцуулдаг. Тэрээр ихэнхдээ хождог ч үргэлж аз ивээнэ гэж байхгүй хэмээн найзууд нь зөвлөдөг аж. Түүний энэхүү дур сонирхлыг хобби гэж хэлэхэд хэцүү ч тэрээр “Энэ бол хобби мөн. Би үүнээс таашаал авдаг” хэмээн хэлж байжээ.

ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Gerry
2016 оны 12-р сарын 2

Grade A stuff. I’m untobsqiunaely in your debt.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *