Киргизийн Ерөнхийлөгч Соорон бай Жээнбеков Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүлээн авч уулзав

10-р сарын 10, 2018 2:41 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 637
Untitled-1-550x300

Д.ЭНХЭЭ

Иссык-Кулийн олон улсын форумд оролцохоор хүрэлцэн ирсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ.

“Чингиз Айтматов ба орчин цагийн сорилтууд” сэдэвт Иссык- Кулийн олон улсын форумд оролцож байгаад нь Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков талархал илэрхийлэв.

“Орчин цагийн гарамгай хүмүүнлэг зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн Чингиз Айтматовын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан форумд та болон гадаадын олон зочид оролцож байгаа явдал хэлэлцэж байгаа асуудлууд орчин үеийн ертөнцөд маш чухал болохыг бас дахин нотлон харуулж байна”  хэмээн Киргизийн Төрийн тэргүүн онцлов.

Даян дэлхийн улс түмнүүд ойртон нягтрах, орчин цагийн сорилтуудыг шийдвэрлэхэд энэ арга хэмжээ чухал болохыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.

“Чингиз Айтматов бол зөвхөн дан ганц Киргизийн ард түмний төдийгүй даян дэлхийн нүүдэлчин ард түмний гарамгай хүү мөн учир энэхүү форумд оролцохыг би өөрийн үүрэг хэмээн үзсэн юм” хэмээн Н.Энхбаяр онцолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2018 оны 10-р сарын 10

ZUV HELJEE

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *