Кино авах төхөөрөмж буюу “синематограф” үүссэн түүх

2-р сарын 13, 2017 10:34 am Нийтлэгч: Ангилал Зууны нэг өдөр , Энтертайнмэнт Уншсан: 40
16731639_10211290546116065_1292667640_o

Б.БАРС

Францын ах дүү Луи, Огюст Люмьер нар өдгөөгөөс 202 жилийн өмнө буюу 1895 оны хоёрдугаар сарын 13-нд дэлхийд анх удаа хөдөлгөөнт дүрс дамжуулах кино харуулах “синематограф” төхөөрөмжийн патентыг бүртгүүлжээ. Тухайн үед ах дүү Люмьерийн бизнес нэлээд хөл авч, мөнгийн бромидийг ашиглан фото хальс үйлдвэрлэн 200 гаруй ажилчидтай болж, жилдээ гурав орчим франкийн орлого олдог байсан аж. Өөрөөр хэлбэл, тэд саятан бөгөөд хур баян болсон байжээ.

Францын ах дүү хоёрыг “синематограф” төхөөрөмжийг патентлахаас бараг хоёр жилийн өмнө АНУ-д Ж.Эдисон мөн адил төхөөрөмжийг зохион бүтээж, патентласан ч тэрхүү төхөөрөмж нь цөөхөн хүнд харуулахаар байжээ. Ах дүү Люмьер нар тухайн үед үнэхээр гайхамшигт төхөөрөмжөөрөө анх удаа 1895 оны арванхоёрдугаар сарын 28-нд Парисын Капуцинуудын гудамж дахь “Гранд кафе” зоогийн газар өөрсдийн авсан хөдөлгөөнт зургаа харуулсан байна.

Үүнээс хойш тэд урьд өмнө байгаагүй кино зургаа Лондон, Ром, Кёльн, Женев, Мадрид, Нью-Орк болон Оросын Санкт-Петербургт харуулсан гэдэг.

1547 он


Догшин хэмээх монгол-татар гаралтай Оросын хаан Иван Анастасия хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Догшин Иванд тохирох эхнэр сонгох гэж дөрвөн сар болсон гэдэг.

IvanIVofRussia_thumb

1668 он

Испани улс анх удаа Португалийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ.

portugal-flag

1867 он

Австрийн нийслэл Вена хотын “Диана” хэмээх хөгжмийн танхимд И.Штраусын “Дунай мөрний гайхамшигт хөх хөвөө” хэмээх алдарт вальс анх эгшиглэжээ.

strauss_jr

1945 он

Бараг гурван сар давшсаны эцэст ЗХУ-ын Улаан арми  720 мянган байлдагчийн хүчээр 250 мянган хүнтэй нацист Германы эсэргүүцлийг даван Унгарын нийслэл Будапешт хотыг эзэлжээ.

soldiers-helmets_2391254k

1947 он

Дэлхийн хамгийн алдартай уран гулгалтын дасгалжуулагч Т.Тарасова төржээ. Түүний шавь нар олимпийн найман алт, дэлхийн болон Европын АШТ-ий 130 гаруй медаль хүртсэн байдаг.

fmt_79_24_0rctgf25h7u

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *