Ким Сон Юн: Герман бол дэлхийн шилдэг баг

6-р сарын 27, 2018 7:21 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 34
36233585_2090335387892150_2792148536798478336_n

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын шигшээгийн  од тоглогч, “Tottenham Hotspur” багийн довтлогч  Сон Хён Мин ерөнхийлөгч Мүн Жин Инээс амжилттай тоглож дэлхийн аваргын төлөөх тоглолтод хөтөлж чадаагүйдээ уучлал гуйсан билээ. Тэрээр өнөөдөр Өмнөд Солонгостой тоглох Германы шигшээг дэлхийн хамгийн хүчирхэг баг гэж дүгнэж байна гэв. Германы шигшээ бол дэлхийн хамгийн шилдэг, хүчтэй баг. Үүнийгээ дөрвөн жилийн өмнө Бразилд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аварга болсноороо харуулсан. Тэдний эсрэг тоглоно гэдэг  нэр төрийн хэрэг. Гэхдээ бид амжилтад хүрнэ гэж мөрөөдөж байгаа гэж  өчигдөр ‘Mannschaft’ багтай тоглохын өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна. Тэд Казань хотын цэнгэлдэх хүрээлэн Казань Аренад тоглоно. Харин Өмнөд Солонгосын шигшээ шөвгийн 16-ийн тоглолтод шалгарах ялалт байгуулахын тулд хоёр оноогоор өрсөлдөгч багаа хожилд хөтлөх шаардлагатай. Герман,бид ч бас хожихыг хүсч байна. Тэд одоо дэлхийн аварга багаас гадна чансаагаараа дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан жагсаалтад нэгдүгээр байр эзэлдэг. Гэвч олон хүн Мексикийг Германыг хожиж чадахгүй гэж бодож байсан ч тэд хожсон. Одоо бид тэднийг харж байна. Мэдээж хэрэг, тэднийг бид нараас илүү сайн гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ гурван оноотой болохын тулд бүхнийг хийнэ гэж нэмж хэллээ. Түүнчлэн Сон Хён Мин  хагас хамгаалагч Ки Сон Юн, хамгаалагч Парк Жо Хо гэсэн орлуулшгүй хоёр тоглогч байхгүйд харамсч байна. Иймээс багийн гишүүдээсээ Германы шигшээтэй хийх тоглолтод сайн тоглохыг хүсчээ. Тэд бол чухал тоглогчид, тэдэнгүйгээр тоглоно гэдэг санаа зовмоор. Ялангуяа, Ки Сон Юнгүйгээр тоглох гэжээ. Тэр манай багийн чухал тоглогч, түшиг тулгуур ч бид энэ тал дээр юу ч хийж чадахгүй. Иймээс багийн үлдсэн тоглогчид сайн тоглож, алхам урагшлах хэрэгтэй гэж Ки Сон Юн хэллээ.

Эх сурвалж: sport.es

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *