Кибер халдлага үйлдэж байна гэж буруутгав

10-р сарын 4, 2018 5:12 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 12
43046253_345231432717371_618341712846127104_n

Х.ОЮУНБОЛД

 Их Британийн эрх баригчид ОХУ-ын тагнуулын албаныхыг дэлхийн олон оронд цуврал кибер халдлагыг барууны орнуудын ардчиллыг төөрөгдүүлэн боомилох зорилгоор үйлдсэн гэж буруушаажээ.  Тус улсын кибер аюулгүй байдлаас хамгаалах үндэсний төвөөс гаргасан мэдэгдэлд  ОХУ-ын хийсэн халдлага нь бүх төрлийн асуудалд нөлөөлсөн гэж дурдсан байна. Тухайлбал, 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь  ОХУ-ын тагнуулын алба хакеруудын дэмжлэгтэйгээр дэлхийн олон оронд кибер халдлага хийх боломжтойг харуулж байна гэжээ. Түүнчлэн ОХУ нь 2016 онд Дэлхийн хар тамхитай тэмцэх агентлаг болон Үндэсний ардчилсан комисст хийсэн халдлагын ард ОХУ-ын тагнуулын алба байгаа гэгж  Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант гэв. Тэрээр ОХУ-ын тагнуулын албаны балмад,эмх замбараагүй үйл ажиллагаараа бусад орны сонгуульд оролцох болон хохироохыг зорьж байна гэж нэмж хэлсэн байна.  Мөн Их Британи холбоотон орнуудтай хамтран  олон орны  тэнцвэртэй байдлыг алдагдуулах гэсэн ОХУ-ын тагнуулын албаны оролдлогод хариу өгнө гэв.

 Эх сурвалж: europapress.es

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *