Кэсон ажлаа зогсоолоо

4-р сарын 10, 2013 10:19 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 330
Хойд Солонгос дахь үйлдвэрлэлийн чөлөөт бүс Кэсон үйл ажиллагаагаа зогсоожээ.

Хойд Солонгос дахь үйлдвэрлэлийн чөлөөт бүс Кэсон үйл ажиллагаагаа зогсоожээ. Пхеньян урьдчилан мэдэгдэж байсанчлан Хойд Солонгосын ажилчид өчигдөр ажилдаа ирсэнгүй. Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаа муудсаны улмаас ийм алхам хийсэн бололтой.

Өмнөд болон Хойд Солонгосын эдийн засгийн цорын ганц хамтарсан төсөл нь Кэсоны үйлдвэрлэлийн бүс юм. Уг чөлөөт бүсийг 2004 онд нээсэн бөгөөд тэнд Өмнөд Солонгосын 123 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Өмнөд Солонгосын 850, Хойд Солонгосын 54 мянган иргэн Кэсон бүсэд ажилладаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *