Казанд болсон ДАШТ-ий тоглолтыг нийт 250 гаруй хүн үзжээ

7-р сарын 8, 2018 6:16 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 47
ойя
Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэн

Х.ОЮУНБОЛД

ОХУ-д зохиогдож байгаа хөлбөмбөгийн ДАШТ эхэлснээс хойш Татаристаны нийслэл Казанд болсон ДАШТ-ий зургаан тоглолтыг нийт 254451 хүн  үзсэн байна. Харин амралтын өдрүүдэд  Бельгийн баг 2:1-ийн харьцаагаар  Бразилийн багийг буулгаж авсан тоглолтыг нутгийн болон жуулчид нийлсэн 42873 хүн үзжээ. Мөн энэ цэнгэлдэх хүрээлэнд болсон Аргентин, Францын тоглолтыг  42873 энэ спортын хорхойтнууд үзсэн байна. Үүнээс гадна Франц, Австралитай хийсэн тоглолтыг 41279, Иран Испанитай 42718 хүн үзэж сонирхжээ.  Колумби, Польштой хийсэн тоглолтыг цэнгэлдэх хүрээлэнд 42873 хүн үзсэн бол хамгийн сүүлийн байрт Герман, Өмнөд Солонгосын багтай хийсэн тоглолтыг 41835 хүн үзэж сонирхсоноор хамгийн бага хүн үзэж сонирхсон үзэгчидтэй жагсаалтын сүүлийг мушгиж байгаа юм байна.Харин Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд болсон зургаан тоглолтыг үзсэн хүний тоо 26400 мянгаас давжээ.  Самара хотод болсон Их Британийн баг Шведийн багтай хийсэн шөвгийн дөрөвт үлдэх эрхийн төлөөх тоглолтыг 3991 мянган хүн харин энэ цэнгэлдэх хүрээлэнд болсон бүх тоглолтыг 248060  хүн үзэж сонирхжээ.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *