Катар хөршүүдийнхээ шаардлагыг нягталж байна

6-р сарын 27, 2017 9:25 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 19
Think-Qatar-Doha-465061692-imagean-copy

М.ХҮСЛЭН

АНУын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонын хэлснээр Катар улс хөршүүдийнхээ тавьсан шаардлагыгнягталж байгаа гэнэ. Энэ сард Арабын орнуудын хооронд дипломат маргаан дэгдсэн билээ. Тиллерсонымэдэгдэлд, “Катар улс Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт улс, Египет, Саудын Арабаас тавьсан шаардлагыг нягтланүзэж байнагэжээ. Дээрх орнууд Кувейт улсаар дамжуулж Дохад 13 шаардлага хүргүүлсэн. ШаардлагадАльЖазирателевизийг хаах. Ирантай харилцаагаа таслах гэх зэрэг асуудлыг оруулжээ.

Шаардлагыг биелүүлэхэд арав хоногийн хугацаа өгчээ. “Катар улсын хувьд зарим шаардлагыг биелүүлэхэд иххэцүү байх болно. Гэвч асуудлыг зохицуулахад чиглэсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх хэрэгтэйхэмээнТиллерсон мэдэгдэлдээ дурдсан байна. Түүнчлэн тэрээр Арабын орнуудад хамтран ажиллахыг уриалжээ

Дохад хөрш нараас нь тавьсан гол шаардлагын нэг Ирантай харилцаагаа таслах байсан Тегерантай цогц хамтынажиллагааг хөгжүүлж, улмаар исламын ертөнцөд үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх болсон тухайгаа  мэдэгдсэн. Катарын Эмир Арабын дөрвөн улс шаардлага хүргүүлснээс хоёр хоногийн дараа ийнхүү мэдэгдэл хийв.

Тэгвэл Ираны Ерөн­хийлөгч Хасан Роухани яриа хэлэл­цээ­ний замаар бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх болногэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. ТэрАрабын хэд хэдэн улс Катарыг ингэж тусгаарлаж байгааг Иранхүлээн зөвшөөрөхгүй. Агаарын, хуурай замын болон далайн орон зай үргэлж Катарт нээлттэй байх болногэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *