“Карл Маркс бол оюун бодол нь ирээдүй рүү тэмүүлсэн гүн ухаантан байсан”

5-р сарын 8, 2018 4:23 pm Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 38
p066b8sh

Д.ЭНХЭЭ

Марксистуудын ажил хэрэгт Маркс буруутай юу? Германы философчийн мэндэлсний 200 жилийн ойн босгон дээр европын улстөрчид энэхүү уламжлалт чухал асуултын талаар бас дахин, тэгэхдээ нэлээд нухацтай бодох хэрэг гарсан талаар euronews мэдээлжээ.

Түүний төрсөн хот Трирт өнгөрсөн бямба гарагт бараг таван метр өндөр хөшөө босгох ёслол болов.

Энэ үйл явдалтай холбогдуулан Еврокомиссын тэргүүн Жан – Клод Юнкерийн айлчлалыг олон хүн хамгийн хатуу шүүмжлэв. Гэвч Юнкер өөрөө ойлголтыг хольж хутгах хэрэггүй хэмээн уриалав.

Еврокомиссын дарга Жан-Клод Юнкер хэлэхдээ,  “Карл Маркс бол оюун бодол нь ирээдүй рүү тэмүүлсэн гүн ухаантан байсан. Өнөөдөр тэр хүнд огт хамаагүй, хариуцаж чадахгүй юмыг түүнд хамааруулж байна. Түүний олон бүтээлийн утга санааг бүр эсрэгээр нь өөрчилсөн байна” гэсэн байна.

Марксын нутаг нэгтнүүд түүний цээж баримал хөшөөг өөрсдөө босгох гээгүй, энэ хөшөөг Хятад нөхөд Германы хотод бэлэглэсэн юм. Тэнд гүн ухаантны ойг төр, улсын түвшний баярын хэмжээнд тэмдэглэж байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Маркс бол бүх дэлхийн ажилчид, пролетариатын хувьсгалч багш, марксизмыг үндэслэгч, улс төрийн марксист намуудыг үүсгэн байгуулагч, интернационал коммунизмыг байгуулагч, орчин агуу их сэтгэгч мөн” гэж хэлсэн.

Трир хотын уугуул түүнд ингэж ханддаг цөөхөн улс орны нэг бол өнөөгийн Хятад бөгөөд ийм улс орны тоо нэмэгдээгүй хэмээн euronews мэдээлэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *