ИЗНН Сонгуулийн eрөнхий хороог шүүхэд өгнө гэв

8-р сарын 10, 2018 9:45 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 12
8-10-9

Ч.ЗОТОЛ

Сонгуулийн eрөнхий хороо сонгох сонгогдох эрхэнд халдаж, Үндсэн хуулийг хөсөрдүүлж байна гэж ИЗНН мэдэгдэл гаргажээ. Тайлангаа хугацаандаа ирүүлээгүй хэмээн СEХ тус намыг бүртгэхээс татгалзсан юм. Тус намын дарга Ц.Ганхуяг “Монгол Улсад хэн дуртай нь хууль гаргаж МАНАН-д үйлчилдэг байж таарахгүй. СEХ 2016 онд манай намыг сонгуульд оруулахгүй гэж муйхар шийдвэр гаргаж байснаа давтлаа. Сонгох сонгогдох эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Улс төрийн нам тайлангаа хугацаандаа өгөөгүй тохиолдолд торгохоос өөр шийдвэр байж таарахгүй. СEХ ялладаг шийтгэдэг байгууллага биш бүртгэлийг ажлыг хариуцдаг. Тэр ажлаа хийх үүрэгтэй. Энэ байгууллагыг намын томилгооны хүн, тэр дотроо “асуудалтай” хүн удирддаг байж таарахгүй. ИЗНН энэ асуудлаар хууль шүүхийн байгууллага, холбогдох газруудад хандана” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *