Ижил хүйстнүүдийг гэр бүл болгох хуулийг санал асуулгаар батална

10-р сарын 9, 2018 6:37 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 7
43574636_495841340933966_742251480681021440_n

Х.ОЮУНБОЛД

Тайваньд иргэний хууль тогтоомжийн дагуу  ижил хүйстэн хүмүүс  гэр бүлээ болох тухай хуулийг батлахыг хүлээн зөвшөөрөх талаар санал асуулга явуулахаар болжээ. Энэ талаар санал хураалтыг хариуцсан хоёр ажилтан “Ройтерс агентлагт ” мэдээлсэн байна. Тэд хэлэхдээ хуулиар салсан ижил хүйстэн гэр бүлүүдийг нэгтгэхийн тулд энэ тухай хэлэлцүүлгийг дахин сэргээж, хуулийг батлах ёстой гэж ярьжээ. Тайванийн  дээд шүүх өнгөрсөн жилийн тавдугаар сард ижил хүйстэй хосууд албан ёсоор гэр бүл болох эрхтэй гэсэн шийдвэрийг гаргасан Азийн анхны орон юм. Гэхдээ энэ шийдвэрээ албан ёсоор батлахын тулд хоёр жилийн хугацаа өгсөн билээ. Харин Тайванийн санал хураалтын төв комисст өнгөрсөн наймдугаар сард энэ саналыг дэмжигч бүлгийнхэн энэ асуудлаар санал хураалт явуулах санал тавьсан байна. Түүнчлэн тэдэнд зориулсан  гэр бүлийнх нь үнэ цэнийг хамгаална гэж үзэж болох тусгай хууль баталж өгөхийг хүсчээ. Энэ саналыг сарын хугацаанд шалгасны дараа комисс ирэх сарын 24-нд орон нутгийн сонгууль явагдах үеэр энэ талаар санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: europapress.es

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *