ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй гэв

9-р сарын 3, 2012 9:21 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 274

Б.ЭРХЭС

 

Ээлжит бус чуулган эхэлж, эхний өдрөө ги­шүү­д­ийн зодоон цохион­тойгоор өндөрлөсөн ч баасан гаригт үргэлжлэх байсан чуулганы хурал­даан болсонгүй. Уг нь энэ өдөр үдээс хойш 16 цагт Их хурлын чуулган хуралдаж,  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх байсан юм. Гэвч ирц бүр-дээгүй учир ээлжит бус чуулганыг цуцлалаа.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн жил халамжийн хэлбэ­рээр асар их мөнгийг бэлнээр иргэдэд тараасан, татварын орлого тасарсан, тендер хугацаандаа зар­лаг­даагүй зэрэг бэрх­шээлүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт хүндрэл учруулаад байгаа гэнэ. Үүнээс болж төсвийн алдагдал таван хувьтай байна гэж Сангийн сайд Ч.Улаан хэлсэн юм.

Нэгэнт төсвийн алдагдал өндөр, улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа учир төсвийн тодотголыг нэмэх биш, танах зарчмаар хий­хээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа. өөрөр хэл­бэл, өмнөх жилүүдэд төс­вийн тодотголоор төрийн байгууллага, яамдад төсөв нэмж олгодог байсан бол энэ жил төлөвлөсөн төс­вөөс хасах байдлаар то­дотгол хийх болоод байна.

“Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд “Одоогийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр төсөв батлагдаж гарах ёстой. Удахгүй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдэнэ. Улмаар УИХ-ын намрын чуулганаар ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр өнөө жилийн төсвийн алдааг засах чиглэлээр ажиллах ёстой” гэж үзжээ.

Мөн “Шударга ёс” эвс­лийн бүлэг Орон нут­гийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцжээ. Тус эвслийн бүлгээс ажлын хэсэг гаран хуулийн төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Д.Бат­цогтоор ахлуулсан ажлын хэсэг Орон нутгийн сон­гуулийн хуулийн тухайд, ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь зохисгүй, иргэд өөрсдөө хүнээ нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын ший­дэлд хүрч, энэхүү заалтаар хэлэлцүүлэг эхлүүлэхэд санал хураалгахаар болсноо дуулгасан юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *