ИТХ-ын сонгуулийн pr эхэлсэн ч хууль нь төрийн ордонд “Цоожтой” байна

9-р сарын 11, 2012 9:56 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 173

Ө.БАТХҮҮ

 

Нийслэлийн МАН-ын хорооныхон  өнгөрсөн  баа­сан гаригт  Хүүхэд  залуучуудын  соёлын төв дэх  байрныхаа  гадаа сонгуулийн сурталчилгаа­ныхаа нээлтийг  хийжээ.  Мэдээж албан ёсных биш  л дээ.  Гэхдээ  ирэх ИТХ-ын  сонгуулиар  “МАН ямар ч  байсан ялах  ёстой” гэсэн хатуу  үүргийг дарга нар  нь өгсөн  дуулдана.  Үүнтэй зэрэгцэн  АН-ынхан  ч  Төрийн ордонд  шууд  ардчиллын тухай хуралдаан зохиож  иргэ­дийн  оролцоотой төрийн тухай яриа  сөхөв.  Энэ ч  бас дам  агуулгаараа  өвөл ирэхээс  өмнө ямар  ч  байсан болно  гэж  төлөв­лөж байгаа  орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийг  сонгох  сонгуулийн далд сурталчилгаа  байлаа. Яа­гаав,  өнгөрдөг  сонгуу­лиар  Ардын намынхан “Арчил­лыг  айл  бүрт” гэсэн  ха­чин  уриа  гаргаагүй юу. Ямар  талх, гурил  тарааж  байгаа биш айл бүрт ард­чилал гэдэг зүйлийг хүргэ­нэ гэдэг нь  өөрөө  ойлго­ход төвөгтэй, үр дүнг нь тооцох аргагүй ажил  бай­сан юм. Түүн шиг  “Шууд  ардчилал” гэдэг нь ч мон­гол хүнд зориулж  монгол­чууд  өөрсдөө  гар­га­сан нэр, томъёо  болов  уу.

Ардчиллыг  үүрэг, ха­риуц­лагынх  нь  дагуу  ойлгож, хүн  бүр  эрх тэгш  нийг­мийг  байгуулж  ча­даж уу гэдгээр л  дүгнэ­хээс  бус шууд  ба дам ардчилал  гэж  ялгадаг улс  манайхаас өөр  байна гэж дуулаагүй. Орон нутгийн иргэд нь  өөрсдөө  шийдвэр гаргадаг  эрх  зүйн  орчинтой  байхыг  шууд ардчилал гэж  нэр­лээд  байна гэвэл агуулга нь  зөв  боловч томъёолол  нь буруу болж  таарчээ. Ийнхүү  ирэх арван­нэгдүгээр сарын эхний  өдрүүдэд  болно  гээд  байгаа Орон нутгийн хур­лын сонгуулийн  тухай хуулийн хэлэлцүүлэг нь шал  түүхийгээрээ  байгаа боловч  АН, МАН хоёр  сурталчилгаагаа  АНА, МАНА эхлүүлж байна.

Гэвч одоогоор тодорхой зүйл  цөөн. Сонгуулийн ерөнхий  хорооныхон  9,2 тэрбумаар сонгууль  явуулна гэж  мөнгө нэх­сэнээс  өөр  тохирсон юмгүй.  Шинэчлэн  өргөн барьсан  төслийн дагуу  тогтолцоо нь  ямар  байх вэ гэдэгт  хамгийн эхний  маргаан  үүсч, өнөөг  хүр­тэл ойлгомжгүй байна. Орон нутагт  суух иргэдийн төлөөлөгчид  гэдэгт  нэг онцлог  бий. Тэд хууль  тогтоох, хууль  сахиулах  гэхээс  илүү  аж ахуйн  шинж чанартай, тухайн газрын  дэд  бүтэц, нийг­мийн  асуудал  зэргийг  зохицуулах  үүрэг  хүлээдэг юм.  Тиймээс УИХ-ын  сонгуулиас  ч  илүү  иргэ­дэд  хамаатай  сонголт.  Ийм  чухал  сонголт  хийх процессыг  хэрхэн бантаг­нуулах нь одоо хэлэлцээд  байгаа хуулиас хамаарна гэж  үзэж болно.  Энэ нөхцөлд  АН-ынхны  зүт­гүү­лсэн  УИХ-ын сонгуультай  ижил пропор­циональ 30,  мажоритар  70 хувилбар хэрхэн  оновчтой  вэ  гэдэгт  намууд өөр, өөр  хандлага гаргаад  байгаа. Хамгийн түрүүнд МАН-ынхан пропорционалийг орон  нутгийн сонгуульд  ашиглахгүй гэж зарласан нь олон  эсэргүүцэлтэй тулгарав. Сум, дүүргийн иргэд  улстөржилтөөс  хол  байх ёстой гэсэн тайл­барыг тэд  хийсээр  байна. Харин АН-ын бүл­гийн дарга  Д.Эрдэнэбат “ Үнэ­хээр л анхан шатыг  сум, багуудад  улстөржихгүй байя гэвэл Үндсэн хуулийг  зайлшгүй өөрчлөх ёстой. АН-ын гишүүд  өөрчлөх  төсөл  санаачлаад байна. Орон нутгийн  иргэд  өөрс­дөө шууд  Засаг даргаа  сонгодог  байх гэсэн  са­нал орсон. Улстөржихгүй болгомоор  байна гэвэл Үндсэн хуу­лийн өөрчлөл­тийг бусад  намууд дэм­жээсэй гэж  уриалмаар  байна. Одоогийн хуулиар Засаг  даргыг орон нут­гийн  ИТХ-аас сонгодог  зарчимтай. Үндсэн хуульд  болон бусад  хуульд  байгаа энэ зарчмыг  дагахаас  өөр  аргагүй.Пропорциональ тогтолцоог  орон нутагт оруулах нь сөрөг талтай байж болох  юм. Гэхдээ  эерэг тал  нь түүнээс  их. Яагаад  гэвэл  орон нутагт бодлогын шинжтэйгээр асуудал  шийддэг  болно” хэмээх тайлбарыг хэвлэлээр  өгөөд  байгаа юм. “Шу­дарга ёс” эвслийнхэн санал  хураах дуусах ца­гийг 22  биш  20  болгох, сонгуульд  санал өгөөгүй  бол  төрийн албанд  ажиллахгүй байх  гэсэн  заалтыг хасах зэргээр хуулийн төсөлд  зарим тохиролцоонд хүрсэн гэж байгаа  ч  энэ долоо  хо­ногтоо чуулганы хурал­даанаар хэлэлцүүлэх асууд­лын  дараалалд багтаагүй  байна.  Эцсийн дүндээ  Үндсэн хуулийг түргэн хугацаанд  өөрчлө­хүйгээр намууд тохирол­цохгүй  гэж  гүрийж байгаа  бололтой.  Эс тэгвээс цаг хугацаа нь  нэгэнт тулсан  учраас  одоо хүчин төгөл­дөр  байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн хуу­лийн дагуу  ИТХ-аа  бүрдүүлэхээс  өөр  аргагүй юм. Намууд  өөр өөрсдийн  цонхоор энэ хуулийн төслийг  харж, өөрсөддөө  ашигтай  хувилбар  гарга­хаар  гэдий­сэн ч  ИТХ-ын сон­гуулийн сурталчил­гаагаа далдаар  эхлүүл­чихлээ.  Харин  сонгууль явуулахдаа  дагаж  мөрдөх хууль  нь  Төрийн ордонд “цоожтой” байна.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Propecia Prospecto Amoxicillin Dry Throat Buy Xenical Online New Zealand cialis 5mg best price Amoxicillin Dogs Achat Rapide Kamagra

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *