Италийн “зүрх” Ж.Пуччини ба “Богема”

6-р сарын 28, 2018 10:03 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 17
6-28-8

Ч.ГАНТУЛГА

Залуу нас, хайр сэтгэлийн тухай тэд дуулав. Амьдралыг дэндүү амархан мэт бодож, мөрөөдөж явсан залуусын гэгээн дурлал. Гэвч эмгэнэлт хувь тавилан, хагацлаар дуурь төгсдөг. Энэ бол Ж.Пуччинийн алдарт “Богема” дуурийн өрнөл. Дуурийн өлгий нутаг Италийн урлагийн “зүрх” хэмээн алдаршсан, хөгжмийн зохиолч Ж.Пуччини. Түүнийг сонгодог урлагийн түүхэнд Ж.Вердийн дараа төрсөн “шижир алт” хэмээн өргөмжилдөг. Энэ эрхэм хүмүүний мэндэлсний 160 жилийн ойг УДБЭТ-ын хамт олон “Сонгодог дуурийн өдрүүд” хэмээн өргөмжилж, тэмдэглэхэд бэлэн болжээ. Арга хэмжээний хүрээнд зохиолчийн алдарт “Чио Чио Сан”, “Богема” дуурийг толилуулах юм. “Богема” дуурьтай манай үзэгчид анх 2004 онд танилцсан түүхтэй. Энэ удаагийн “Богема” олон онцлогтой. 2004 онд анх найруулж хүргэсэн театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дахин амилуулах аж. Үүнээс гадна дуурийн гол дүрд манай уран бүтээлчдээс гадна БНСУ-ын дуучид дуулах юм. Тодруулбал, дуучин Ким Нам Юүн, И Ён Сук, Лю Хён Сунг нар иржээ. Удирдаачаар Солонгосын төдийгүй дэлхийн алдартай удирдаач Ки Сун Ли дохих юм байна. Тэрээр “Монголын театрт ирсэндээ баяртай байна. Танай театр авьяаслаг залуу уран бүтээлч олонтой юм. Манай улсад сонгодог урлаг 1988 оноос эрчимтэй хөгжиж байна. Энэ нь тус онд манай улсад олимп болсонтой холбоотой. Дотоодын болон гадны олон компани, бизнесийн байгууллагууд дэмжих санал тавьж байлаа. Төр, засгийн зүгээс ч бодлогоор дэмжсэний хүчинд өнөөдөр сонгодог урлагийн хөгжлөөр бид дэлхийн тэргүүлэх орны нэг болоод байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *