Италийн эдийн засгийн салбарт хохирол учирч байна

7-р сарын 22, 2018 3:54 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 15
бй

Х.ОЮУНБОЛД

Италийн эдийн засгийн салбарт өдөр бүр  Европын холбоо ОХУ-д хориг тавьсны улмаас долоон тэрбум еврогийн хохирол учирч байгааг Италийн сенатч асан Роберто Мура  Чечений ерөнхийлөгч Рамзан Кадировтой хийсэн хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн байна. Роберт Мура Италийн бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг ахалж Чеченьд гурван хоног айлчлахаар өчигдөр иржээ.  ОХУ болон  Барууны орнуудын харилцаа  Украйны дотоодод үүсээд байгаа зөрчил,2014 оны гуравдугаар сард явуулсан санал  асуулгад оролцогчдын 96 хувийн санал авснаар ОХУ-д Крымыг нэгтгэсний дараа муудсан юм. Үүнээс хойш АНУ,Европын холбоо болон өөр бусад орнууд ОХУ-д  олон хориг арга хэмжээг баталсан билээ. Роберто Мурагийн хэлснээр  энэ нь зөвхөн  ОХУ-д тулгараад байгаа бэрхшээл биш. Мөн Италид тулгараад байгаа том бэрхшээл гэж хэлсэн байна. Тэрээр “ОХУ-тай харилцах харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулахын тулд Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадировтой хийж байгаа хурал их чухал” болохыг онцоллоо.  Түүнчлэн “Бидний хийж байгаа энэ уулзалт бидний хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх зөвшөөрч, дэмжинэ гэж бид найдаж байна” гэв. Мөн Роберто Мура Италийн бизнес эрхлэгчид Чеченийн  газар тариалан,үйлдвэр, эрүүл мэнд болон бусад бусад салбарыг сонирхож байна гэж онцоллоо.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *