“Испанийн тэргүүнээр ажиллах нь нэр хүндийн хэрэг”

6-р сарын 6, 2018 8:26 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 36
6-6-3

Х.ОЮУНБОЛД

Испанийн ерөнхий­лөгчийн албыг 2011 оноос хашиж байгаа ерөнхийлөгч Мариано Рахой албан тушаалаа хү­лээл­гэн өгчээ. Ингэснээр Социалист ажилчны намын ерөнхий нарийн бичгийн дарга Педро Санчес шинэ ерөн­хий­лөгчөөр сонгог­дож Засгийн газраа бүр­дүүлж эхлээд байна. Кон­серватив намын гишүүн Мариано Рахой хуга­цаанаасаа өмнө албан ту­шаалаа хүлээлгэж өгөх болсон  шалтгаан нь авлигатай холбоотой аж. Педро Санчес шинэ албан тушаалаа хүлээж авахын өмнө эрх баригч намын нэр хүн­дэд нөлөөлсөн авли­гатай холбоотой баримтыг парламентад танилцуулсан байна.Тэрээр үүгээрээ парла­ментын ихэнх бүлэг­лэлийг итгүүлснээс гадна ерөнхийлөгчийг сон­гох санал хураалтад 180 хувийн санал авс­наар ерөнхийлөгчөөр сон­гогджээ. Тэрээр үүнийхээ дараа саяхан батлагдсан үндэсний төсвийг хэвээр нь байлгахаа амласнаас гадна  шинээр тусгаар тогт­носон Каталан мужийн Засгийн га­зартай харилцан яриа хийнэ гэсэн байна.

Ерөнхийлөгч Педро Сан­чес олон удаа  ерөнхийлөгч асан Мариано Рахойгийн Засгийн газрыг санаа­чилгаараа огцрох хү­сэлт тавьж байжээ. Харин өнгөрсөн долоо  хоногт Испанийн шүүх  Ажилчны намыг Гуртел гэж нэрлэсэн гэрээ хийж өгснийхөө хариуд авлигал авч хөлжсөн  хэмээн буруутгасан юм. Тэрээр “Ноён Рахой таны цаг дууссан гэж мэдэгдээд Испанийн парламентын доод танхимынханд   Үндэсний шүүх  Мариано Рахойгийн гаргасан мэдэгдэлд тэр  болон бусад албан тушаалтнууд намд  хууль бусаар бүртгэлгүй байсан гэсэн хариулт өгснийг сануулжээ. Үүнд нь ерөнхийлөгч асан Мариано Рахой  “Түүнийг авлига авсан  гэсэн шүүмжлэлд тулгуурлаж шийтгэх нь утгагүй хэрэг гэсэн байна.  Учир нь түүний намд ямар ч ял шийтгэл ногдуулахгүй гэв.  Түүнчлэн бүгд  Педро Санчес сонгуульд ялахгүй гэдгийг мэднэ.

Энэ нь түүний намайг яаран шүүмжлэхэд хүргэсэн шалтгаан” гэж хууль сахиулагчдад мэдэгдсэн байна. Мөн тэрээр со­циалист намынхан хоёр ч удаа сонгуульд ялагдсан бо­лохыг сануулаад  Педро Санчесийн Засгийн газар Испанийн эдийн засгийн тогтвортой байдлыг аюулд учруулна гэж сэрэмжлүүлсэн байна. Харин Педро Сан­­чесийг илт давуу саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүнд хамгийн түрүүнд баяр хүргэжээ.  Энэ үеэр Мариано Рахой “Испанийн Засгийн газрын тэргүүнээр ажил­лах нь нэр хүндийн хэрэг байлаа. Миний байр суурийг залгамжилж байгаа хүн албаа хүлээл­гэж өгөх өдөр ирэ­хэд надтай адилхан хэлэх болтугай. Би Испанийн өм­нөөс түүнд сайн сайхныг хүсье” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *