“Исламын улс”-ын 120 дайчин цаазлуулжээ

9-р сарын 2, 2015 8:59 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 60
9-2-9

Н.МӨНХЖИН

Иракийн Найнава мужид “Исламын улс” бүлгийн 120 гаруй дайчин цаазлууллаа хэмээн Al Sumaria телевиз мэдээлэв. Дайчдыг бослого дэгдээж, бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадийг хороох гэж оролдсон хэмээн буруутгажээ. Авлига болон удирдлага, зохион байгуулалтын дутагдал “Исламын улс” бүлгийг дотроос нь хэрхэн идэж, ялзруулж байгааг энэ хэрэг явдал харууллаа хэмээн олон улсын тоймч, ажиглагчид хэлж байна. Тэрслүү дайчдын төлөвлөснөөр бослого, цэргийн эргэлт наймдугаар сарын 30-нд болох байжээ. Гэвч түрүүлж баривчлагдсан таван цэрэг хуйвалдагчдын төлөвлөгөөг илчилж орхисон аж. Үүний дараа 122 дайчин, түүний дотор хээрийн цэргийн 18 командлагчийг Мосул хотын өмнөд биед аваачиж буудаж устгасан байна. “Исламын улс” бүлэг доторх хагарал улам бүр томорсоор байгаа бололтой. Мөнгө, эрх мэдлийн хуваарилалтын төлөөх тэмцэл улам хурцдаж, олон дайчдыг урвасан, тэрсэлсэн хэр­гээр цаазалжээ.

Өмнө нь “Ирак бо­лон Левантын исламын улс” нэртэй байсан “Исламын улс” бүлэг 2006 оноос хойш Иракт хүчир­хэгжиж, нэр нөлөө­гөө тэлэх болсон юм. 2014 оны зун тус бүл­гийн дайчид Сири, Иракийн газар нутаг дээр хяналтаа тогтоож Халифат улсаа зарлан тун­хаг­лаж, Мосул хотыг нийс­лэлээ болгосон билээ. Дамас­кийн Засгийн газарт үнэнч цэргүүд, Сирийн босогчид, Иракийн арми, шийт босогчид, курдын отрядууд болон АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл “Исламын улс” бүлгийн эсрэг тэмцэж, агаараас цохилт өгч байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байна. Тагнуулын төв газрын мэдээллээр “Исламын улс” бүлгийн талд 30 мянга орчим хүн байлдаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Wednesday
2016 оны 12-р сарын 1

Smart thinnikg – a clever way of looking at it.

Tawny
2016 оны 12-р сарын 3

Okay I’m coicdnven. Let’s put it to action. http://twonvw.com [url=http://smswpmlt.com]smswpmlt[/url] [link=http://vbbfgt.com]vbbfgt[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *