Ирландад дадлагажигч илгээх хүсэлт тавилаа

5-р сарын 1, 2018 8:24 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 33
5-1-2

С.УЯНГА

Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад айлчиллаа. Айлчлалын үеэр мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллахаар ярилцлаа. Уулзалтын үеэр Монголын их, дээд сургуулиудтай холбоотой ажиллаж, монгол залуусыг сургахад бэлэн байгаагаа парламентын танхимын дарга онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагаа хөгжих боломжийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн таатай орчин чухал. Тиймээс боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Түүнчлэн батлан хамгаалах, терроризмтай тэмцэх салбарт харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй” гэлээ. Мөн татвар, санхүүгийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг Ирландад сургаж бэлтгэх, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага судлах, хөдөө аж ахуйд дадлагажигч ажилчин илгээх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн Ази-Европыг холбосон дөт замын зангилаан дээр оршдог, эртний түүх, соёлтой Монгол Улсын хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх, яамд хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах саналтай байгаагаа онцлов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Buy Doxycycline Online Forum cialis 5 mg best price usa Amoxilline Antibiotique Penicillines Buy Cheap Generic Levitra Online Vente De Lioresal

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *