Иргэн Д.Төгөлдөр хохирогч нь юм бус уу?

4-р сарын 24, 2018 9:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 33
4-24-3-550x300

 

Б.ОЧИР

 Х.БатЯлалт, Г.Баасандагва нарын хүмүүсНийслэлийн шүүхийн шүүгч битүүмжлэгдсэн автомашин унаж байнагэсэн мэдээллийг нийтэд цацсан

Дансандаа их хэмжээний мөнгөтэй, нэр дээрээ асар их хөрөнгөтэй, Монголын хамгийн өндөр цалинг авдаг гэсэн шүүмжлэлд өртөөд байсан шүүхийгонилсонбас нэг сэжим болох шахсан юм.

Шахсан гэдэг нь битүүмжлэгдсэн машиныг нэр бүхий шүүгч унаад яваад байна гэдгээр олон нийт харж байв.

Гэтэл үүний ард 87-66 УНМ дугаартайПрадо-120” автомашиныг хэн авах вэ гэдэгтэмцэлбайж магадгүй байна.

Учир юу гэвэл энэхүүПрадо-120” автомашины эзэн нь иргэн Д.Төгөлдөр юм.

Тэрээр 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөрхэргийн эзэнболоод байгаа 87-66 УНМ дугаартайПрадо-120” авто­машиныгЭнхжин ИнвестХХКиас 25 сая төгрөгөөр худалдан авчээ. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээ хийж, мөнгөө тус компанийн дансанд тушаасан байгаа юм.

Ингээд нэрээ шилжүүлэхээр АТҮТ дээр очиходЭнэ машины шилжилт хөдөлгөөнийг хориглосон байнагээд ХанУул дүүргийн Цаг­даагийн газраас лав­лахыг зөвлөсөн байна. Д.Төгөлдөр нөгөөхЭнхжин инвестББСБын захирал ГэрэлтОд руу буцаж очоод энэ талаар хэлэхэдХарин тийм ээ, Баттулга гэдэг хүн машинаа манайд шил­жүүлж, 15 сая төг­рөгийн зээл аваад төлөхгүй боло­хоор нь машиныг танд зарсан юм. Гэтэл тэр хүн өөр асуудлаар цагдаад шал­гагдаж байсан байна лээ. Тэр асуудал нь дуу­са­хаар та нэр дээрээ шил­­жүүлчих. Одоо энэ ма­шин манай компанийн нэр дээр байгаа болохоор асуу­далгүйгэсэн байгаа юм.

Гэтэл 2015 оны арван­хоёрдугаар сард ХанУул дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Адъяабаяр гэдэг хүн Д.Төгөлдөрийг дуудаадТанд байгаа машиныг Баттулга гэгчид холбогдох хэргийн улмаас битүүмжилж шалгах шаардлагатай боллоо. Та мөнгөө төлөөд худалдаж авсан юм чинь танд хариуцуулж битүүмжильегэсэн байна.

Ингээд уг 87-66 УНМ дугаартайПрадо-120” автомашиныг түрээсийн дулаан гараашид лацадчихжээ. Ийм асуудал болсны дараа Д.Төгөлдөр машиныхаа гэрчилгээг өөр дээрээ шилжүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн байна.

Ийм хүсэлт гаргаад иргэний нэхэмжлэгчээр тогтоолгосон байна. Гэвч машиныг Д.Төгөлдөрийн нэр дээр шилжүүлэлгүйБаттулга гэгчийн хэрэг нь ч шалгагдсаар өнөөг хүрчээ.

Ийм маягаар хагас жил өнгөрч, нөгөөх түрээслэж байсан дулаан гарааш нь засвар хийнэ, машинаа ав гээд эхэлсэн байна. Д.Төгөлдөр ХанУул дүүргийн прокурор Мөнхбаяр, мөрдөн байцаагч  Өлзийтогтох хоёртой уулзаж учраа хэлж, албан ёсоор хүсэлт ч гаргасан байна

Энэ дагуу мөрдөн байцаагч Өлзийтогтох хүсэлтийг нь хүлээж аваад Д.Төгөлдөрт хариуцуулан битүүмжилжээ. Ингэхдээ цааш нь худалдаж, зарж болохгүй гэж анхааруулсан гэж байгаа юм.

Ингээд уг машиныг Д.Төгөлдөр хааяа унадаг байсан байна. Д.Төгөлдөрийн хувьд геологич мэргэжилтэй. Голдуу хөдөө ажилладаг. Хувьдаа болон компанидаа иймэрхүү гурван ч жийп ма­шинтай юм байна. Түүний машинуудаас эхнэрийнх нь дүү хааяа хэрэгцээ гарвал унадаг байж л дээ. Эхнэрийнх нь дүү энэ машиныг унасанхэрэг”-т унаад байгаа Нийслэлийн шүүхийн шүүгч Ц.Оч юм байна. Тэрээр нэг удаа дээрх машиныг унаж явсан нь ингэтлээ томорч, шүүгч ажилтай түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан мэтээр нийтэд буруу ойлголт төрүүлэхэд хүргэсэн байгаа юм.

Бид Д.Төгөлдөрөөс яагаад ийм том асуудал үүсчих вэ гэхэдБи Ц.Оч шүүгчийн хүргэн ах нь юм. Миний дүү элдвийн хэл аманд ороод байдаггүй. Ажлаа хийгээд л явж байдаг жирийн нэг төрийн албан хаагч байдаг. Хүний амьдрал л юм хойно хааяа хөдөө гадаа явах хэрэг гарахаар миний машинуудаас гуйж унаж байсан. Ах дүү нарынхаа машиныг хүн унаад явж л байдаг шүү дээ.Тэгээд л ийм зүйл болчихлоогэсэн юм.

Мөн тэрээрМиний ажлын оффис Кадастрын газрын хажууд байдаг. Тэр өдөр ажилдаа ойрхон Нийслэлийн шүүхийн хашаа руу орж машинаа түр орхичоод ажил руугаа орсон. Ажил их байсан болохоор орой 21:00 цагийн үед гараад машинаа авах гээд очтол баахан хүмүүс машиныг тойрчихсон, цагдаагийн хүмүүс хүртэл ирчихсэн байсан. Юу болоод байгааг асуутал дунд нь БатЯлалт гэсэн, нэг нөхөр лХулгайн машин шүүгч унаад явж байна. Чи юу юм бэгээд хамт байсан хүмүүс нь тал талаас зураг аваад дайраад байсан. Би гайхсан. Тэгээд тэнд байсан цагдаагийн ажилтанд машины учрыг хэлэхэд ХанУул дүүргийн цагдаагаас битүүмжилсэн тогтоол, машин худалдаж авч, мөнгө тушаасан бүх баримтуудаа үзүүлсэн.

Ингэхэд тэр цагдаагийн ажилтанМашинаа энд үлдээгээд яв. ХанУул дүүргийн Цагдаагийн газар дээр очооройгэсэн. Би маргааш нь Дорнод аймаг руу явах ажилтай байсан болохоор тэр шөнөдөө яваад энэ бүтэн сайнд нь ирсэн

Гэтэл байхгүй хойгуур Баасандагва, БатЯлалт гэдэг хүмүүс миний ма­шинтай холбоотой худал ташаа мэдээлэл олон нийтэд тараасан байна.

Хулгайд алдсан, миний машингэх зэргээр ор үндэсгүй юм ярьсан байна. Би ойлгохгүй байна. Яагаад гэвэл би энэ машиныг худалдаж авсан хүн шүү дээ. Үнэхээр тийм асуудал байгаа бол тэр хүмүүс хууль, цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй шүү дээ.

Гэтэл миний дүүгийн ажил албан тушаалтай холбож, нэр хүндэд нь халдсан мэдээлэл цацаж байгаа нь надад ч хэцүү байна. Би л энэ машиныг худалдаж авснаас бүх юм боллоо гэж болоод л сууж байна.

Гэлээ гээд би яах юм бэ. Би энэ машиныг 25 сая төгрөгөө өгөөд худалдаад авчихсан байдаг. Одоо ч та бүхэн АТҮТөөс лавлагаа аваад үзвэлЭнхжин инвестББСБын нэр дээр байгаа.

Ер нь бол ийм хэл амтай машиныг авах гээд дайраад байх юм алга. БиЭнхжин инвест”-ийн захирал ГэрэлтОдод чМөнгөө буцааж авъя. Зарсан машин чинь хэл амтай байнагэж хэлж байсан. ТэгэхээрНаймаа буцмааргүй байна. Цагдаа шүүх нь нэг тийшээ болгоод өгөх байлгүй дээгэдэг юм

Энэ талаас нь харвал хохирогч нь би л байгаа биз дээ. Тиймээс одоо нэг бол машинаа, нэг бол мөнгөө л олж авна л гэж байгаа юм. Асуудал ийм дээрээ тулахаар нь би аргагүйн эрхэнд өмгөөлөгчтэй боллоо.

Энэ долоо хоногоос ХанУулын цагдаа, прокурорт нь хүсэлтээ гаргаад энэ машины асуудлыг нэг тийш болгож шийдүүлэхээр хөөцөлдөж эхлээд байнагэж байна.

Түүнчлэн энэ машинынааш цааш болсонбаримт бичгүүдийн хуулбар бидэнд байна.

Энэ бүхнээс үзвэл дээрхНийслэлийн шүүхийн шүүгч битүүмжлэгдсэн автомашин унаж байнагэсэн дуулиан шуугиантай мэдээллийн цаана шүүгч машин унаж явсан биш, тэр машины эзэмшил, өмчлөлийн асуудал нуугдаж байж болзошгүй нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, нэг талд нь Х.БатЯлалт, Г.Баасандагва, Э.Баттулга нар, нөгөө талд нь иргэн Д.Төгөлдөр байна. Шуудхан хэлэхэд, асуудлын гол нь шүүгчид биш машинд учир нь байгаа бололтой.

Х.БатЯлалт бол Иргэдийн шударга шүүх ТББынх тэргүүн юм. Г.Баасандагва гэдэг залуу залуу энэ оны нэгдүгээр сард бас л машинтай холбоотой хэргээр шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авч байжээ. Э.Баттулга нь дээрх машиныг ББСБд барьцаалчихаад гэмт хэрэгт холбогдчихсон шалгуулж байгаа.

Харин Д.Төгөлдөр 25 сая төгрөгөө аваачиж тушаагаад тэр машиныг худалдаад авчихсан хүн юм. Тэгэхээр энэ асуудлын хохирогч нь иргэн Д.Төгөлдөр болж таараад байгаа юм. Гэвч машины асуудал нэг тийш шийдэгдэх нь тодорхой. Харамсалтай нь энэ завсарт нь Д.Төгөлдөрийн машиныг унаж явсан шүүгч ажилтай дүү Ц.Оч  нь хэлмэгдээд үлдэх шиг боллоо

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Online Legal Amoxicilina Fedex Shipping Cheap Isotretinoin Accutane With Free Shipping cheapest cialis 20mg Cialis Apotheke Ohne Rezept Differenza Tra Viagra E Levitra

ephenue
2018 оны 9-р сарын 20

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *