Иргэдэд 1000 авдар бэлэглэнэ

11-р сарын 30, 2017 3:16 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 12
24259371_1672798932750492_1662785601_o

М.БААСАНДЭЛГЭР

“Гэрэлт эдлэл” компаниас арванхоёрдугаар сарын 3-ны өдөр “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр 1000 авдар иргэдэд үнэгүй бэлэглэх бөгөөд цаашдаа 5000 авдарыг бэлэглэхээр төлөвлөж байгаа аж. “Гэрэлт эдлэл” компани нь 2008 онд үүсгэн байгуулагдаж, модоор үндэсний тавилга уралдаг байна. “Бид өв соёлоо дээдлэх, үндэсний тавилгаа дэлгэрүүлж, ард түмэндээ болон дэлхийд таниулах зорилготой байна. Урд хөршөөс бидний сүсэг бишрэлийг ашиглаж маш их бизнес хийдэг. Энийг дэмжиж болохгүй. Монголчууд эрт дээр үеэс шинжлэх ухаан ч нотлож чадаагүй ховор нандин зүйлүүдийг хийсээр ирсэн. Одоо ч хийх боломж байгаа учраас шинэ залуу үеээ үндэсний тавилгаа хийж, авч үлдээсэй гэж уриалж байна” гэсэн юм.

Хайластад байрлах компанийн байран дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлснээр жижиг гоёмсог хийцтэй авдарыг үнэгүй авах боломжтой аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *