“Ирэх зуунд  бид соёл иргэншлээрээ тэсч үлдэнэ”

8-р сарын 28, 2018 3:53 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 6
IMG_5680

Ч.Олдох

Зүүн Ази судлалын олон улсын X хурлыг  БСШУСЯ дэмжиж, МУИС зохион байгуулж байна.

Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй  эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаач Улаанбаатар хотноо хоёр өдөр чуулж, нийт таван салбар хуралдаанаар 57 илтгэл хэлэлцүүлэх юм.

Энэ  хурал  Зүүн Азийн бүс нутаг дахь Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгал эерэгээр өөрчлөгдөж, уг хойгт энх тайвны үйл явц эрчимжиж байгаа, дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсч, дэлхийн худалдааны сөргөлдөөн бий болж эхэлсэн гээд түүхэн  цаг үед болж буйгаараа онцлог юм.

Зүүн Ази судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал (ICEAS) 2000 оноос хойш нийт есөн удаа БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д  хуралдсан байдаг. Энэ чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжлийн судлаачдын олон улсын хамтын индэр ч гэж  болох юм. Хурлаар  олон улсын эрдэмтэд  Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны үр дүнг хэлэлцүүлдэг. Хоёр жил тутамд дэлхийн аль нэгэн их сургуульд цуглан хуралддаг  уламжлалтай. Зохион байгуулахад гурван  талын байгууллага байнга оролцдог.  Байнгын дэмжигч хоёр  байгууллага болох Осакагийн Эдийн засаг, Хуульзүйн Их сургуулийн Ази судлалын институт, Бээжингийн Их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв, гуравдагч байгууллага нь дэлхийн аль нэгэн нэр хүнд бүхий их сургууль зохион байгуулагч сургуулиар сонгогдон, тухайн  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ  удаа МУИС сонгогдон эрдэмтдийн хурлыг зохион байгуулж байгаа юм. Манай улсын хувьд  хөрш орнуудын улс төр, эдийн засгийн байдал хүчирхэгжиж буй үе, дээр нь  БНХАУ-аас дэлхий дахинд тунхагласан “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хөгжүүлэхээр чармайж буй үед болж байгаагаараа  уг хурал ач холбогдолтой. Оролцогч эрдэмтдийн хувьд улс төр, гадаад бодлого, нийгэм,  эдийн засаг,  соёл боловсрол зэрэг таван салбараар илтгэл хэлэлцүүлж байгаа. Ингэхдээ  улс үндэстнүүдийн орших уу, эс орших уу гэдэг асуудлыг ч давхар хөндөж  “Ирэх зуунд  бид соёл иргэншлээрээ тэсч үлдэнэ” хэмээн тодорхойлж байлаа. Зүүн Ази судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: WWW.POLIT.MN

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *