Ирэх сард монгол үгсийн чуулган болно

10-р сарын 31, 2012 12:38 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 215

 Э.БЭРЦЭЦЭГ

 Монгол Улсын Засгийн газрын  2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх” арга хэмжээний тухай заасан байдаг. Үүний дагуу БШУЯ-ны сайдын тушаал гарч  “Монгол үгийн чуулган” наадмыг ирэх сарын 14-нд орон даяар зохион байгуулахаар болжээ. Наадмын гол зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Монголын нууц товчоо” зохиолын баялаг уран үг хэллэгээр үгийн нөөцөө нэмэгдүүлэх, Монгол үндэстнийхээ түүх, соёл, ёс заншлаас суралцах, өвөг дээдсийн үлгэр дуурайллаар хүмүүжихэд оршиж байгаа юм байна. Тиймээс тэмцээн уралдааны өмнө  ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Монголын нууц товчоо” зохиолыг унших хөдөлгөөн өрнүүлэх гэнэ.  Хүүхдүүд зохиолоо уншаад ховор нандин үг хэллэгийг үгийн бүтэц, утгыг тайлбарлаж, зохиолд дүрслэгдээгүй зарим үйл явдал, утга санааг зохиож бичин, ярьж өрсөлдөх юм байна. Улмаар сургууль тус бүрээс нэг хүүхэд шалгарч, тэдгээр хүүхдүүдэд Монгол улсын нэрт зохиолчдын шилдэг номыг гардуулах гэнэ. “Монгол үгийн чуулган” наадам ахлах ангийнхны дунд буюу 10,11дүгээр ангийнханы дунд болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

 

1 Сэтгэгдэлтэй

Keylon
2016 оны 12-р сарын 1

Times are chginnag for the better if I can get this online!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *