Ирантай хэлэлцээр хийхийг дэмжлээ

1-р сарын 5, 2018 9:46 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 6
1-5-4

Х.ОЮУНБОЛД

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Ирантай байнгын хэлэлцээр хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр  АНУ, Израйл болон Саудын Араб Ираны хувьд баримталж буй хатуу байр суурь нь  аюултай болохыг сануулав. Мөн энэ орнуудын  гаргасан мэдэгдэл нь  биднийг дайнд татан оруулж болзошгүй гэжээ. Францын Гадаад хэргийн сайд  Жан Ив Ли Дриан энэ долоо хоногт  Иранд хийхээр төлөвлөсөн айлчлалаа цуцалсан.  Гэвч Эммануэл Макрон  ирээдүйд  лалын шашинтай энэ оронд айлчлах хүсэлтэйгээ илэрхийлсэн.  Түүнээс гадна шаардлагатай гэж үзсэн арга хэмжээнээс үл хамааран Ирантай хэлэлцээрийг  үргэлжлүүлэх шаардлагатай гэв. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч  асан Жорж  Бушийг алдаршуулсан  муу ёрын тэнхлэгтэй төстэй хоосон амлалтыг  Иран, Ирак болон Хойд Солонгост өгөхөөс зайлсхийхийг уриалсан байна.  Мөн Ерөнхийлөгч Дональд Трампын баримталж буй улс төрийн бодлогыг шүүмжилсэн юм.Ерөнхийлөгч Эммануэл Макрон түнш Ираны Ерөнхийлөгч Хасан Роханитай утсаар холбогдсоны дараа  “Манай  холбоотон олон салбарт хамтран ажилладаг   АНУ, Израйл болон Саудын Арабын албан ёсны мэдэгдэл нь биднийг Ирантай дайн хийхэд хүргэнэ” гэж хэвлэлийнхэд ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *