Ипотекийн зээлд 16.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

3-р сарын 1, 2018 9:20 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 43
12

Г.НАСАНБААТАР

 Энэ оны эхний хоёр сарын байдлаар ипотекийн зээлд тус бүр 16.6 тэрбум төгрөгийн санхүү­жилт олгосон талаар Монголбанк мэдээллээ. Засгийн газраас энэ онд 120 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөгөөр орон сууцны зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ онд нийт 300 тэрбум төгрө­гөөр 4400 гаруй өрхийн хү­сэлтийг шийд­вэр­­лэхээр тооцоолсон аж. Гэр хорооллын да­хин төлөв­лөлтөд хамрагд­сан бо­лон хотоос зайдуу газарт баригдсан орон сууцнаас сонговол ипотекийн зээлийг долоон хувь, урьдчилгааг 25 хувь болгох саналыг Засгийн газар гаргасан. Үүнээс гадна барилгын ком­па­ниуд худалдан авагчтай тохиролцон “хувь лизинг”-ийн гэрээ бай­гуулж орон сууцаа бор­луулах арга замыг эрэлхийлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *