Интерполын тэргүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө

10-р сарын 8, 2018 10:04 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 15
9
© AP Photo / Wong Maye-E

Д.АРИУН

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгуулллага-Интерполын ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Мэн Хунвэй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон талаар тус байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ талаар РИА-Новости агентлаг мэдээлжээ.

Интерполоос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Аравдугаар сарын 7-нд тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар ноён Мэн Хунвэйгээс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх албан хүсэлтийг хүлээж авсан” гэсэн байна.

Холбогдох дүрэм журмын дагуу тэргүүн дэд ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Ким Чон Ян одоо Интерполыг тэргүүлэх аж. Шинэ Ерөнхийлөгчийг ирэх арваннэгдүгээр сарын 18-21-нд Дубай хотноо болох Ерөнхий ассамблейн чуулганаар сонгоно гэдгийг Интерполоос албан ёсоор зарласан байна. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2020 онд дуусах аж.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *