Интернэт үйлчилгээ авах боломжтой боллоо

12-р сарын 6, 2018 8:38 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 5
1535127331-cuba-cuenta-regresiva-hacia-3g

Х.ОЮУНБОЛД

Кубын эрх баригчид  тус улсын иргэд дата ашиглаж гар утсаараа цахим ертөнцөд нэвтрэх боломжтой боллоо гэж мэдэгдэв. Энэ талаар тус улсын төрийн телевиз өнөөдрөөс куба иргэд интернэт үйлчилгээг гар утсаараа авч эхэлнэ гэж мэдээлжээ. Кубын цахилгаан холбооны захирал Майра Аверих энэ үйлчилгээг үзүүлж эхэлсэн учраас цаашдаа үргэлжилнэ гэж ярьжээ.  Тус улсын Засгийн газраас анх сэтгүүлч, эрдэмтэн, төрийн албан хаагчид хэрэглэж эхэлсэн үйлчилгээг энэ жилээс айлуудад хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Үүнээс гадна  “WI FI” орох боломжтой  олон нийтийн газрын тоог нэмэх шийдвэрийг гаргажээ. Гэхдээ  энэ оронд 2001 оноос  ашиглаж эхэлсэн 3G дэмждэг технологитой гар утас хэрэглэгч энэ үйлчилгээг ашиглах боломжтой гэж Кубын цахилгаан холбоо компанийн эрхлэгч Таня Белазкес ярьсан байна. Тэрээр энэ шинэ үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглахыг  хүссэн хүн 10 цент төлөөд  хэрэглэж болно.  Мөн 600 мегабайтын  багцаас эхлэх 2.5 гигабайт хүртэлх багцыг  7-20  куба доллараар худалдан авах боломжтой юм байна.  Харин  дөрвөн гигабайтын багцыг 30 куба доллараар авч болох ажээ.  Дата багцын үнийг тус улсын иргэдийн сарын цалингийн дундаж хэмжээг харгалзан үзэж тогтоосон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *