Инфляц худалдан авагчийг, дифляц үйлдвэрлэгчийг онилдог

12-р сарын 5, 2012 11:04 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 278

Б.УРАН

Монголын Төвбанкны ерөнхийлөгч инфляциас айдаг. Харин Японых диф­ляциас айж байна. Ийм нэгэн яриаг саяхан олж сонссон юм. Инфляц гэдэг зүйл маш аюултай. Харин дифляциас бол айх зүйлгүй гэсэн ойлголт бай­даг юм билээ. Гэтэл үгүй бололтой. Инфляц бол өргөн хэрэглээний бараа­ны үнэ өсч, өнөөдрийн таван төгрөг маргаашийн хоёр төгрөтэй тэнцэж, мөнгөний ханш унахыг хэлдэг. Монголбанк юуны тулд инфляцийг л буу­руулчихвал болоод явчихна гэж яриад байгаа билээ. Яагаад гэвэл нийгмийн дундаж давхаргынханд халтай нь инфляц юм. Тэр өсвөл дагаад бүх зүйл өснө. Зээлийн хүү, орон сууцны үнэ, түрээс, төл­бөр гээд явж өгнө. Харин дифляц гэдэг нь бизнес эрхлэгчдэд халтай үзэгдэл ажээ. Мөн л хэт өндөр үнээс үүсэлтэй үзэгдэл. Мөнгөний ханш чангарч, Инфляц нэг оронтой тоонд шилжиж, дифляц үүсэ­хийн цагт өндөр үнэтэй бараа, үйлчилгээг хэрэг­лэгчид худалдаж авахаа болино.  Инфляцийг буу­руулснаар гар дээрх бэлэн мөнгөний эргэлт багасч, тансаг зэрэглэлийн дэл­гүү­рүүд бөөн бөөнөөрөө хямдрал зарлаад ч бараа нь гүйхээ болино. Ингээд эргээд бизнес эрхлэгчдээр дамжин эдийн засагт хал­тай гэсэн үг. Японд яг л ийм байдал үүсэх гээд Төвбанкных нь ерөнхий­лөгч санаагаа чилээгээд байгаа юм байна. Диф­ляциас болж үйлдвэрлэл нь хумигдсан компаниуд ажилчдаа хэдэн саяар нь цомхотгож байсан жишээ бий. 2009 онд Америкийн машин үйлдвэрлэгч “Женерал Моторс” ком­панийн бүтээгдэхүүнийг худалдан авагч байхгүй болсноос яг ийм аюул нүүр­лэж байжээ. Тухайн үед Хятадад 20 сая, Орос 50 мянга, Япон 100 мянган ажилчнаа цомхотгож бай­сан гэдэг. Мөнгөний ханш чангарах нь бага, дунд орлоготой иргэдэд ашиг­тай үзэгдэл мэт болов үйлд­вэрлэлийн салбарт халгаатай гэд­гийг шин­жээчид хэлдэг. Одоогоор манай улсад дифляцийн хэмжээ яг ямар төвшинд байдгийг нарийн то­дорхойлсон зүйл алга. Магадгүй ихэнх ба­раа бүтээгдэхүүнээ гад­наас авдаг учир энэ үзэг­дэлд өртсөн ч хохирол бага­тай байж мэднэ. Ямар боловч инфляц, дифляц хоёр нь эсрэг тэсрэг ойл­голт биш аж. Нэг нь худал­дан авагчийг, нөгөө нь үйлдвэрлэгчийг хохироо­дог эдийн засгийн үзэгдэл ажээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *