Инээмсэглэлийн орон Тайланд

2-р сарын 1, 2017 11:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 29
2-1-7

 

Б.ЭНХЗАЯА

 

ТАЙЛАНД+1”

Тайландын хилээр алхсан хэн бүрт хамгийн түрүүнд тай үндэстний инээмсэглэл нүдэнд тусна. Жуулчдыг татах, таатай аялуулахбичигдээгүй хуульнь тэдний инээмсэглэл аж. Ерөөс Засгийн газрынхаа зүгээс ийм бодлого барьдаг юм байна. Жуулчдыг зөвхөн байгалийн сайхнаас гадна элэгсэг, найрсаг зангаараа татах гэж. Үүний хүчээр тус улсыг зорих жуулчдын цуваа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

Тайланд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр Монголоос гурав дахин бага. 513 120 км.кв нутагтай. 76 мужтай. Малайз, Мьянмар, Лаос, Комбаж улстай хиллэдэг. Хүн амын тоо нь 67.5 сая. Тэдний 75 хувийг тай үндэстэн, үлдсэн хувийг хятад, лаос, вьетнам зэрэг үндэстэн бүрдүүлдэг. Албан ёсны хэл нь тай. Англи хэл нийслэл Бангкок хот болон бизнесийн хүрээнд өргөн хэрэглэгддэг. Хүн амын 89 хувь нь буддын шашинтай. Үндэсний нийт бүтээгдэхүүн 2015 оны байдлаар 392.2 тэрбум ам.доллар байв. Нэг хүн ногдох ҮНБ 5832 ам.доллар. Дундаж цалин 420 ам.доллар. Ядуурлын төвшин нийт хүн амынхаа 10 хувийг эзэлж байна. Худалдааны гол түнш АНУ, Хятад, Япон, Малайз, Хонконг, Арабын нэгдсэн Эмират улс. Жилд 35 сая жуулчин хүлээж авдаг. Өөрсдөө ч жуулчлалыг сонирхдог ард түмэн. Жилд 25 сая тайланд иргэн гадаад руу жуулчилдаг гэнэ.

Аялал жуулчлал, хөрөнгө оруулалт хоёр хамт явдаг учраас одоогийн шинэ Ерөнхий сайдТайланд+1” бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь Тайландаас гадна бүс нутгийнхаа эдийн засгийг хөгжүүлж чадваржуулах зорилготой, Тайландад ирвэл дахин өөр нэг улсад аялах боломжийг олгох бодлого юм байна.

АСЕАНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙН ИХЭНХ ХУВЬ ТАЙЛАНДАД ТӨВЛӨРЧ БАЙНА

Тайланд бол эдийн засгийн ирээдүйтэй орны тоонд зүй ёсоор багтана. Улсынхаа төсөвт даацтай хөрөнгө оруулж байгаа салбар нь ч олон. Зүүн өмнөд Азидаа эдийн засаг, худалдааны төв, үйлдвэрлэл, тэр дундаа хөнгөн үйлдвэрлэл болох хоол хүнсний салбар хурдтай хөгжиж буй. Уул уурхайн салбараас нь ч сүүлийн жилүүдэд улсдаа оруулах хөрөнгө оруулалт огцом нэмэгджээ. Түүнчлэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбар ч даацтай хөрөнгө оруулалтыг улсынхаа төсөвт оруулж байна. Тайландын уламжлалт эмчилгээ гэхэд олон улсад алдартай.

Тайланд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн 200 улсаас 33-т жагсдаг. Худалдан авах чадварын хувьд 22-т ордог хүчтэй орнуудын нэг. Эдийн засгийн хөгжил нь жилд 3-4 хувиар тогтмол өсч байна. Цаашид энэ тоог 4-5 хувь болгоход асуудалгүй хэмээн тус улсын төрийн албаныхан үзэж байна. Аж үйлдвэрийн салбар жилийн 20 хувийн өсөлттэй бол хөдөө аж ахуй 11 хувьтай гэж байна. Үүний араас аялал жуулчлалын салбар шил даран 10 хувиас дээш өсөлтийн прогнозыг харуулж байна.

Эдийн засгийн хөгжлөөрөө толгой цохин урагшилж буйн үндсэн шалтгаан, гол хүчин зүйлүүдийн нэг Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАНы тэргүүлэгч орон Тайланд юм. АСЕАНыг анх 1961 онд үүсгэн байгуулалцсан таван орны нэг. Нэг үгээр Тайландын гадаад бодлого одоо АСЕАНд чиглэж, тэр хэрээр АСЕАНы худалдааны эргэлтийн ихэнх хувь Тайландад төвлөрч байна.

Тайландын экспортын бүтээгдэхүүнийг цагаан будаа тэргүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарын хөгжил 10 гаруй хувьтай байгаа энэ орон цагаан будааны гол үйлдвэрлэгч. Хэдийгээр тариачдынхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадаагүй, ченжийн систем ноёлж байгаа ч улсдаа оруулж байгаа хөрөнгө оруулалт нь даацтай юм. Түүний дараа элсэн чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, компьютер, машины эд ангийн экспорт топ бүтээгдэхүүнүүд болж байна. Сүүлийн жилүүдэд Тайландын хойгт байгалийн хий, газрын тосны орд илэрсэн нь уул уурхайн хөгжилд огцом хөгжил авчирч буйг ч харж болно.

Тайланд манайхны адил буддын шашинтай ард түмэн. Одоо тус улсынхан шашны чиглэлд ихээхэн анхаарч байгаа аж. Тай үндэстний шашин шүтлэг, буддын шашны олон гайхамшигт үзүүштэй сүм хийд, байгууламжууд жуулчдыг эрхгүй татаж байна. Гадаадад ч буддын шашныг түгээн дэлгэрүүлэхийг зорьж, гадаадад амьдарч буй тай үндэстнүүдэд зориулсан сүм хийд байгуулж, лам хувраг илгээдэг юм байна.

ЗЭЭЛ БАГА ТАВЬ, МӨНГӨ ИХ ХУРАА

 2-1-7a1

Тайланд үргэлж ийм эдийн засгийн сэргэлттэй, хүчтэй өсөлттэй явсан уу гэвэл үгүй аж. 1997 онд эдийн засгийн томоохон хямралд оржээ. Валютын зээл хэтэрч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш унажээ. Засгийн газрын зүгээс банкуудын үйл ажиллагааг чөлөөлж мөнгөн тэмдэгт худалдаж авах эрхийг чөлөөтэй нээж өгснөөр хямралыг давсан түүхтэй. Түүний дараагийн томоохон хямрал 2008 онд тохиожээ. Энэ удаад өмнөхөөсөө сургамж авсан Засгийн газар хохирол багатай даван туулсныг бидний сургалтын багтай уулзсан дипломатууд ам нэгтэйгээр онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх хямралаас сургамж авч, “Зээл бага тавьж, хадгаламж их хэмжээгээр бий болгохтөлөвлөгөө боловсруулсан гэж байна. Мөн улсын төсөвт хөрөнгө оруулах зөвхөн нэг салбарыг голлох бус, солонгоруулсан нь онцгой үр дүн өгчээ. Ингэснээр нэг салбар уналаа гэхэд өөр салбар руу маневар хийдэг нь эдийн засгийг бат бөх бааз суурьтай болгодог гэж тэд одоо олон улсад зөвлөж байна.

МОНГОЛ УЛС ТЭДЭН ШИГ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

Тайландын хөгжлийн тухай бичээд ингээд байвал дуусахгүй. Га­даад харилцааны яам­ны ажилтнууд, бидний сэтгүүлч нөхөд мэргэжлийн сургалтад суухаас гадна тус улсын хөгжил, яаж түүнд хүрсэн арга замыг ам уралдан асууж явсан. Мэдээж Монгол Улс маань ингэж хөгжих боломж байна уу гэсэннууцасуулттай. Зүүн өмнөд Азидаа хөгж­лөөрөө тэргүүлж Тайланд­тай түншийн харилцаагаа уламж баталгаажуулах ажил л бидэнд дутагдаж байна. Мэдээж хоёр улс төр, эдийн засгийн найрсаг ха­рил­цаатай. Тийм ч уч­раас жилд Тайландаас манай улсад нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж байна. Тай­ландад одоогоор 50 га­руй монгол иргэн ажиллаж амьдардаг. Монгол орны талаар тус улсынхан тэр бүр нарийн мэдээлэлгүй. Тайландаас хөрөнгө оруу­лалт татах, сайн түнш бо­ло­хын тулд Монгол Улсаа сурталчлах ажил чухал гэд­гийг тус улсад Монгол Улсаас суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн онцолж бай­лаа. Үүний тулд томоо­хон ажлууд зохион бай­гуулж байгаагаа ч ярьсан юм.

Тайландын гадаад бод­ло­гыгБүгдэд нээлттэй, бүгдэд найрсаггэж албаны хүмүүс нь тодорхойлсон. Энгийн, гүн гүнзгий ач холбогдолгүй гэж харагдах ч үүний цаана тус улсын оновчтой, зөв бодлого, хариуцлага, хөдөлмөрч байдал, найрсаг харилцааг эрхэмлэж ирсэн нь өнөөдрийн Тайландыг бий болгосон нь гарцаагүй.

Тайланд шиг аялал жуулч­лалыг хөгжүүлэх бо­ломж Мон­гол Улсад бү­рэн дүү­рэн бий. Нэг л салба­раас хараат хэмээн чич­­лүүл­­сээр ирсэн уул уур­хайг одоогийнхоос ч илүү өгөөжтэй бол­гох бо­ломжтой. Гэх­дээ Тайланд шиг хөгж­лийн салбарыг солон­горуул­сан бодлого би­дэнд илүүдэхгүй. Зөв оновчтой, алсыг харсан бодлого хэрэгжүүлж эдийн засгаа бат бөх суурьтай болгож чадвал эдийн засгийн хямралын өмнө дахин сөгдөхгүй билээ.

нэмэлт

Нийт: 17 Сэтгэгдэл

Kelgrorge
2017 оны 6-р сарын 27

Zithromax Pfizer cialis buy online Priligy Se Vende Sin Receta

Kelgrorge
2017 оны 7-р сарын 1

Lasting Longer viagra online Discount Purchase Fluoxetine No Prior Script

Chasadvito
2017 оны 8-р сарын 25

Costo Di Priligy cialis Andrologia Levitra

Kelgrorge
2017 оны 8-р сарын 29

Croup Cough And Amoxicillin cialis Buy Canadian Finasteride 1 Mg

MiguBamb
2017 оны 9-р сарын 27

Viagra Contre Le Decalage Horaire online pharmacy Purchase 200mg Cytotec

MiguBamb
2017 оны 10-р сарын 1

Dog Excessive Drooling Keflex Cialis Und Diabetes Online Cipro No Prescription cialis Efectos Viagra Espana Viagra Cuanto Tiempo Dura El Efecto

MiguBamb
2017 оны 10-р сарын 4

Propecia Orkut Minoxidil Cialis Online Ricetta Buying Online Cialis generic viagra Viagra Vergleich Test Where To Order Generic Bentyl Best Website Isotretinoin 10mg where to buy

MiguBamb
2017 оны 10-р сарын 8

Prix Cialis Boite De 4 Can You Buy Real Viagra Online levitra a precios baratos Propecia Espalnds Bueno Where Can I Purchase Prandin In Europe Sky Pharmacy Online

MiguBamb
2017 оны 10-р сарын 11

Order Now Generic Acticin Scabies Best Website Cialis 10mg Efficacite Propecia How Long For Results cheap vardenafil 20mg Amoxicillin With Clavulanate

MiguBamb
2017 оны 10-р сарын 12

Cialis Compara Prezzi Cheap Kamagra Fast Delivery Amoxicillin Maximum Dose sildenafil tadalafil and vardenafil Cialis En La Actualidad Cialis Pills Aust Zithromax 500mg Online

MiguBamb
2017 оны 10-р сарын 15

Real Propecia Side Effects Ciprofloxacine Uniflox viagra Cheap Peroxicam

MiguBamb
2017 оны 10-р сарын 25

Cialis Buy Online Uk viagra prescription Canadianpharmacies Propecia Cortes De Pelo

MiguBamb
2017 оны 10-р сарын 29

Allergy To Keflex Secure isotretinoin best buy fedex buy cialis Viagra In Farmacia Serve Ricetta

MiguBamb
2017 оны 10-р сарын 29

Super Kamagra Nebenwirkungen Opinioni Levitra Cytotec Pour Fausse Couche viagra Propecia Nipple Tenderness Amoxicillin And Prednisolone Trusted Tablets Buy Vigora Usa

MiguBamb
2017 оны 11-р сарын 3

On Sale Dutasteride online pharmacy Domperidone And Newzealand Pharmacy Viagra Soft

MiguBamb
2017 оны 11-р сарын 13

Levaquin Best Website In Internet Mastercard Viagra Generique Vendu En France Phenergan Addiction levitra prices Progesterone Purchasing Discount Cash On Delivery Buy Doxycycline In India Buy Birth Control From Thailand

MiguBamb
2017 оны 11-р сарын 15

Propecia Allattamento Kamagra Nachnahme cialis Purchase Keflex Online Achat Kamagra Sur Internet Le Cialis Wikipedia

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *