Импортоор орж ирж байгаа шатахуун хуурамч биш гэв

5-р сарын 24, 2018 5:18 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 30
5237a8e0634508bcfd46fdf064614ff8_4787-550x300

Т.САЙХАН

Сүүлийн өдрүүдэд хуурамч шатахуун зарж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  дарга Л. Эрдэнэчулуун мэдээлэл өглөө. Тэрээр Монгол Улсын хэмжээнд импортоор орж ирж байгаа бензин бол хуурамч биш гэдгийг онцолж байв. Монголд 10 гаруй аж ахуйн нэгжүүд бензин оруулж ирдэг. Бензинд актан буюу чанаржуулагч хийдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт. Өнгөрсөн оноос Монгол Улсад шатахуун үйлдвэрлэх зориулалтаар хэд хэдэн тусгай зөвшөөрлийг олгосон. Мэргэжлийн лабораторид шатахууныг нягталж сайтар шалгадаг байна. Өнөөдрийн байдлаар, Нийслэл хотод шатахуун түгээх газруудад хуурамч шатахуун зарж борлуулж байна гэдэг бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тунадас үүсээд байна гэсэн асуудал дээр манай байгууллагаас шалгалт хийсэн. Монгол Улс өөрөө шатахуун тодорхой хэмжээнд үйлдвэрлэж дээр нь тухайн шингэнд чанаржуулагч хийж байгаа учир тунадас үүсэх явдал байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *