“Их цааз, Их эргэлт” уулзалт зохион байгуулна

5-р сарын 17, 2018 3:53 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 91
h1

Г.УНДРАМ

“Гал үндэстэн холбоо”-ноос “Эх орны төлөө-Их эргэлт” уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зарлалаа. “Гал үндэстэн” холбоо, “Босоо Хөх Монгол”, “Шинэ Аравт”, “Март8” эмэгтэйчүүдийн хөдөлгөөн зэрэг 12 хөдөлгөөн нэгдэж “Их Цааз” төсөл боловсруулсан. Тэд нэг жилийн хугацаанд эрдэмтэн мэргэд, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүстэй уулзжээ. Энэ төслөө 21 аймаг, есөн дүүрэгт эхлээд нэвтрүүлж ирэх таван жилийн дотор УИХ-д өргөн барина гэдгээ онцлов. Хурлын үеэр “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Нийгэм биднийг сураглаж байх шиг байна. Бид тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Удахгүй бид эх орныхоо төлөө их эргэлт хийнэ” гэлээ.

“Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Г.Болдбаатар “Ял эдэлж гараад олон хүнтэй уулзаж, олон ч газраар явлаа. Биднээс “Айсан уу, мөнгө аваад дуугүй болж байна уу” гэж хүмүүс асууж байна. Бид эх орон газар шорооныхоо төлөө өлсгөлөн зарлахаас эхлээд буу барьж хүртэл жагсаж байлаа. Үүнийхээ төлөө 21 жил зургаан сарын ял авсан. Гэхдээ бид шантраагүй. Ял эдлэх хооронд хоёр хүн маань нас барсан. Бидний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн ч төгс болж чадаагүй. Тиймээс одоо төрийг үндсээр нь өөрчлөхөөр зориглож байна.  Үүний төлөө төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөнтэй хамтдаа “Эвлэн мандуулах хүч” нэгдсэн холбоонд нэгдэж тайван замаар тэмцэхээр болсон. Мөн “Их цааз, Их эргэлт” уулзалтыг  тавдугаар сарын 24-нд 12:00 цагт МҮЭСТО-нд зохион байгуулж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө” гэв. Мөн тэд Оюутолгойн баялгийг үнэлээгүй хөрөнгө оруулалт, гэрээг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *