Их спортыг орхиж байгаагаа мэдэгдэв

7-р сарын 8, 2018 6:18 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 21
я6я6я6я6я6я6я

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын  үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Александр  Самедов, хамгаалагч 39 настай Сергей Игнашевич  нар багаас гарч, их спортыг орхиж байгаагаа мэдэгдсэн байна. Александр Самедов ОХУ,Хорваттай хийсэн тоглолтын дараа хийсэн хэвлэлийн үеэр хэвлэлийнхэнд “Энэ миний шигшээ багийнхантай хийж байгаа  сүүлчийн тоглолт” гэж ярьсан байна. Тэрээр ОХУ-ын баг шөвгийн дөрөвт үлдэж чадаагүйд сэтгэл дундуур байгааг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ багийнхан хөлбөмбөг эвсэг спорт болохыг харуулсан гэж 2011 оноос хойш шигшээ багтай 53 удаа тоглосон 33 настай Александр Самедов хэмээн онцоллоо. Харин үүний дараа их спортыг орхиж байгаагаа мэдэгдсэн Сергей Игнашевич “ Би энэ ДАШТ-д оролцоогүй байсан бол аль эрт хөлбөмбөгийг орхих байсан. Би одоо тайван,аз жаргалтай байна. Сайн баг, сайн дасгалжуулагчтай ДАШТ-д шөвгийн наймд үлдэнэ гэдэг сайн хэрэг гэж твиттертээ жиргэжээ. Тэрээр үндэсний шигшээд нийт 127 тоглосон байна.

я6я6я6я6я6я6я

Александр Самедов

я6я6я9я9я9я9я9я9я9

Сергей  Игнашевич

 

Эх сурвалж: mundo.sputniknews.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *