“Их дуулга”-д Ц.Цогтбаатар аваргалав

3-р сарын 20, 2018 10:13 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 45
73_F_MARM2692-1521301022-1521301022

Б.ӨЛЗИЙ

 Жүдо бөхийнИх дуулгатэмцээн ОХУын Екатеринбург хотноо болж өндөрлөв. Энэ тэмцээнд 35 орны 280 гаруй жүдоч оролцсон байна. Энд манай улсаас эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд найман жинд 18 бөх зодоглож тэмцээний эхний өдрийн байдлаар нэг алт, гурван хүрэл медаль авсан юм. Тэднээс 73 кгд барилдсан залуучуудын ДАШТий хошой мөнгөн медальт, “Сүлдспорт хорооны бөх Ц.Цогтбаатарыг дийлэх бөх гарсангүй. Учир нь тэр шинэ жиндээ гайгүй дасч байгаа бололтой. Хоёр долоо хоногийн өмнө болсон ПарисынИх дуулга”-аас хүрэл медаль хүртсэн бол сая хүчтэй өрсөлдөгчид таарсан ч тун гарамгай барилдсан байна. Тэрээр хэсгийн аваргын төлөө барилдаанд дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх М.Эбинумаг ялаад байсан Казахстаны З.Сагумов, хагас шигшээд ДАШТий хүрэл медальт АНЭУын В.Сквортов нарыг цэвэр орхиж улмаар алтан медалийн төлөө Армений бөх Ф.Карапетяныг өвдөг шороодуулж энэ тэмцээний аваргаар тодорчээ.

Тэгвэл эмэгтэйчүү­дийн 48 кг-д Г.Наран­цэцэг, 57 кг-д Хөдөл­мөрийн баатар Д.Сумъяа нар хүрэл медалийн болзол хангасан байна. Сонирхуулахад олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа “Их дуулга” тэмцээнээс алт 10, мөнгө зургаа, хүрэл тав гээд тийм олон медаль хүртээд байгаа юм байна. Г.Наранцэцэгийн хувьд “Их дуулга”-аас анхны медалиа авч байгаа нь энэ ажээ. Тэмцээний хоёр өдөр Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж багийнхаа медалийн буухиаг үргэлжлүүлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Levitra Tab cialis without prescription Priligy Pharmacies Doxycycline Without Prescription Propecia Treatment High Blood Pressure

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *