Их Британийн шүүгч тэмцээнийг шүүхгүй

4-р сарын 2, 2018 12:40 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 16
дэлхийн

                                                 

Х. Оюунболд

 

 Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд их Британи шүүгчээ 1938 оноос хойш оролцуулж ирсэн. Гэвч энэ удаагийн  ДАШТ-д  анх удаа англи шүүгч тэмцээнийг шүүхгүй гэж ФИФА-гаас мэдэгджээ.  Мөн  ОХУ-д болох ДАШТ-д  оролцох 36 шүүгч, 63 туслахыг танилцуулсан байна.  Тэмцээнд шүүгчээр оролцох  46 орны 36 шүүгчийн нэрсийн жагсаалтад Их Британи,  Хойд Ирланд, Шотландын холбооны нэг ч шүүгч байхгүй аж.  Харин ФИФА-гаас гаргасан жагсаалтад байсан Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр   Португаль Францын тоглолтыг шүүсэн цорын ганц шүүгч Марк Клаттенбург  Их Британийн премьер лиг дэх албан тушаалаа орхиж Саудын Арабын шүүгчдийн багийн  тэргүүнээр ажиллахаар болсон юм. Хэдийгээр  Их Британийн хөлбөмбөгийн холбоо ФИФА-гаас Клаттенбургийг Премьер лигийн өөр шүүгчээр төлөөлүүлэх хүсэлтийг тавьсан ч зөвшөөрөөгүй байна.  Шүүгч Марк Клаттенбург Бразил, Өмнөд Африкт болсон  Дэлхийн аваргын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр удаа шүүж байжээ.

Эх сурвалж: Zms.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *