Идэр суманд юу болов…

4-р сарын 4, 2017 10:00 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Шуурхай Мэдээ Уншсан: 25
4-4-3й1

4-4-3й2Түрүүч нь Идэр суманд юу болов… /1/

Д.ОЮУНЧИМЭГ

Нийслэлээс 984 кмийн зайд орших Завхан аймгийн Идэр сумыг зорьсон юм. Тосонцэнгэлээс эхлэн бага зэрэг хүйтний эрч чангарсан ч өвлийн хүйтнийг яаж гүйцэх билээ. Өдөртөө цас нь хайлмагтан шалбаагтана. Шөнөдөө хөлдөж мөстөнө. Хөдөөд төлийн дуу цангинаад, хэн хүнгүй л дор бүрнээ ундарсан их ажилтай сууна. Архангай аймгийн Цахир сумаас өглөө 06:00 цагт гарч давхисаар үдээс өмнө 10:30 орчим Идэр суманд очив. Сумын нутгийн удирдлагын ордны үүдээр хүмүүс холилдоно. Удирдлагуудтай уулзахаар хотоос хэвлэлийнхэн очжээ. Хэсэг хугацааны дараа сумын Засаг дарга болон Тамгын газрын даргатай уулзсан юм. Болсон явдлын талаар тэдний байр суурийг сонирхлоо. Сумын удирдлагын зүгээс хуулийг хэрэгжүүлэх үүднээс тушаал шийдвэр гаргаснаа тайлбарлалаа. ТалийгаачС.Т”-г ажлаас чөлөөлөх шийдвэрийг Тамгын газрын дарга Д.Батчулуун гаргасан байна. ТэрээрИйм зүйл тохиолдсонд гүнээ харамсч байна. Бидний хувьд эмгэнэлтэй явдал боллоо. Уг нь Төрийн албаны төв зөвлөлийн 90 дүгээр тогтоолыг үндэслэн энэ томилгоог хийсэн. Миний өмнөх Тамгын газрын дарга энэ ажлын байрыг зарлуулахаар аймгийн төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргасны дагуу төрийн албаны шалгалт зарласан байдаг юм. Тус шалгалтад гурван хүн орсноос гуравт нь талийгаачС.Торсон юм билээ. Ингээд төв зөвлөлөөс Н.Нямжавыг ажилд томилох шийдвэр ирсэн ч тухайн үеийн дарга нарС.Т”-г ажилд томилсон байдаг. Ингээд шалгалтад нэгээр гарсан Н.Нямжавын гомдлын дагуу аймгийн салбар зөвлөлөөс ирсэн албан бичгийг үндэслэн томилгоо хийх тушаалыг гуравдугаар сарын 14-нд гаргасанхэмээн тайлбарлалаа. Төрийн албаны тухай хуулийн 17.3-тТөрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэгэж заасан байдаг. Энэ дагуу томилгоо хийсэн ажээ. Тиймээс хууль зөрчсөн зүйл огт байхгүй гэдгийг ЗДТГын дарга Д.Батчулуун хариуцлагатайгаар мэдэгдлээ. Харин энэхүү 90 дүгээр тогтоолд дөрвөн зүйлийн заалтыг дурьдсан атал хоёр дахийг нь үндэслэл болгосон нь буруу шийдвэр байсныг Идэр сумын иргэн Б.Цэнгэл хэлсэн юм. Түүний тайлбарлаж буйгаар хамгийн өндөр оноо авсан хүнийг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн боловч гурав дахь хэсэгт нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг нягтлахыг заасан байна. Гэтэл энэ заалтыг харгалзаж үзэлгүй ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийсэн хэмээн сумын удирдлагуудыг буруутгаж байгаагаа хэлэв. Учир нь одоо томилогдсон Н.Нямжавын нөхөр Д.Болдбаатар нь сумын Засаг даргын орлогч, Санхүүгийн албаны дарга Т.Сэлэнгэтэй эгч дүүсийн хүүхэд, бүр сайн ярьвал Засаг дарга Х.Баярмаатай ураг төрлийн холбоотой гэв. Тиймээс Тамгын газрын дарга асан Ж.Мэндбаяр аймгийн төрийн албаны салбар зөвлөлдН.Нямжав нь Санхүүгийн албаны дарга Т.Сэлэнгэтэй төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд тул ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, талийгаачийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна. Тиймээс тодорхой зөвлөмж, чиглэл өгөхийг танай байгууллагаас хүсч байнагэсэн хүсэлтийг хүргүүлснийг баримтаар харууллаа. Харин Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга П.МөнхзаяаТөрийн жинхэнэ албан тушаал эрхлэх албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол хориглоно. Харин сумын санхүү, төрийн сангийн мэргэжилтэн Тамгын газрын даргын шууд удирдлагад ажиллах учраас Санхүүгийн албаны даргатай ашиг сонирхлын зөрчил үүсэхгүйгэв. Өөрөөр хэлбэл, Төрийн сангийн мэргэжилтэн хөрөнгө мөнгө захиран зарцуулах буюу нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаггүй. Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны даргатай хамааралгүй аж. Төрийн сангийн мэргэжилтэн бол Төрийн захиргааны албан тушаалтан тул Төрийн албаны тухай хуулиар эрх зүйн байдлыг нь тодорхойлох бөгөөд түүнийг томилдог, чөлөөлдөг, ажлын үр дүнг нь тооцдог буюу шууд захирагдах, шууд хяналт тавих албан тушаалтан нь Тамгын газрын дарга байна.             Санхүүгийн албаны дарга төсвийн мэргэжилтэн, нягтлан бодогч нараа мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зохицуулалтыг Засгийн газрын тогтоолд заажээ. Ер ньашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хамаарал бүхий этгээдгэж хуульд заасан байна. Үүнээс харвал сумын Засаг даргын орлогч болон санхүүгийн албаны дарга нь төрийн сангийн мэргэжилтэнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй хэмээн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл албан бичиг хүргүүлсэн аж.

Ингээд өнгөрсөн сарын 14-нд Тамгын газрын дарга Д.Батчулуун төрийн албаны тухай хуулийн 17.3, 17.6-г үндэслэн Б-02 тоот тушаал гаргасан байна. Тушаал гарахаас өмнө ирсэн бичиг баримтыг талийгаачид танилцуулж байжээ. Тухайн үед амьдралын зовлон, жаргалыг ярьж байсан ч албан ёсоор хүсэлт гаргаж байгаагүй хэмээн тэрээр хэллээ. Гэсэн хэдий ч хуулийн дагуу шийдвэр гарч байгаа учраас талийгаачБи ажлаа өгөх нь зөв юм байнагэж ярьж байсан тухай мэдээллээ. ТэрээрМиний хувьд хуулийн дагуу тушаал гаргасан. Хууль, шүүхийн байгууллага шалгаж байгаа учраас тодорхой дүгнэлт, шийдвэр гаргах болов уу. Ер нь хууль, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутган олон нийтийг хамруулан улстөрүүлж байгаад харамсч байнагэв. Талийгаач нь улсад 28 жил тасралтгүй ажилласан байна. Ингэхдээ төрийн үйлчилгээний албан хаагч байсан бөгөөд өнгөрсөн 2015 оноос төрийн жинхэнэ албан хаагч болсон ажээ.

Өнгөрсөн лхагва гаригт Завхан аймгийн Идэр сумын иргэд удирдлагуудынхаа буруу шийдвэрийн улмаас төрийн албан хаагч амиа алдсан хэмээн буруутгаж огцрохын шаардан жагсаал зохион байгуулсан байна. Энэ үеэрээМанай намын гишүүн, туршлагатай боловсон хүчнийг намын харъяалалаар ялгаварлан ажлаас халах хууль бус шийдвэр гаргасан тухайжагсаалд оролцсон МАНын гишүүд хэлж байсан аж. Харин үүнийг зарим эх сурвалж үгүйсгэн төрийн жинхэнэ албан хаагч намын харъяалалгүй байх ёстой. Тиймээс байдлыг хурцатган шоудах хэрэггүй гэдгийг сануулж байв. Ер нь сумын иргэд хэтэрхий намчирхал, улстөржилтөөс үүдэн хүний амь нас хохирсонд харамсч буйгаа хэлж байлаа. Мөн нутгийн иргэд айдастай байгаагаа нуусангүй.

Тухайлбал, энэ нутгийн иргэн Г.АриунааТалийгаачид ийм явдал тохиолдсонд үнэхээр харамсч байна. Би ч бас өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаасаа халагдсан. Миний хувьд Ус цаг уурын газарт Усны харуулын ажил эрхэлдэг байсан. Би төрийн албанд 10 жил ажилласан ч намын харъяалалаар ажлаасаа халагдсан гэж боддог. Би ардчилалыг дэмждэг. Мэдээж ажлаасаа халагдах нь тийм ч таатай зүйл биш. Сэтгэл санааны хувьд ч асар хүнд тусдаг юм билээ. Нөгөө талаар манай сумын иргэд хэтэрхий улстөрждөг. Жагсаал цуглаан хийж байгаа нь хэтэрсэн зүйл гэж бодож байнагэв. Мөн талийгаачийн найз С.ОтгонбилэгӨчигдрийн /2017.03.29/ жагсаалд иргэний хувьд, найз нөхрийн хувиар идэвхтэй оролцсон. Цаг цөвүүн болсны илэрхийлэл гэж харж байна. Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй явдал боллоо. Хамгийн гол нь ажлын байрны дарамт шахалтаас ийм байдал үүслээ. Талийгаачийн амьдрал тийм ч сайн биш. Цаашид өөр олон хүнийг ажлаас нь халахаар төлөвлөж байгаа тухай хүмүүс ам дамжин ярьж байгаа учраас дахиж ийм муу зүйл гаргахгүй байх үүднээс цуглаанд оролцсон. Би  талийгаачтай хамт ажилладаг байсан. Төлөв даруу зантайнийтэч хүн байсангэв.

Талийгаач нөхөр хоёр охинтой бөгөөд амьдралын боломж тааруухан гэдгийг зарим эх сурвалж хэлж байсан. Гэхдээ банкинд өртэй байсан нь амиа хорлох шалтгаан болоогүй байх хэмээн найз, нөхөд нь ярьж байсан юм. Тэд суманд улстөржилт, намчирхал хэрээс хэтэрсэн. Магадгүй нэр усаа хэлээд ярилцлага өгвөл дам хамааралтай хүмүүсийг ажлаас халж мэднэ гэх болгоомжлол байгаагаа нуусангүйТалийгаач эмэгтэйн нөхрийг Ш.Батбаатар гэх бөгөөд хааяа модонд явдаг, тогтмол орлогогүй. Харин том охин нь гэр бүлтэй болж тусдаа гарчээ. Бага охин нь нийслэлд оюутан юм байна. Энэ гэр бүлд ажил хийж амьдралаа авч явдаг ганц хүн нь талийгаач байсан байна. “С.Тамиа егүүтгэхийн урд өдөр нь аймгийн төв орж шүүхийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах тухайгаа хүмүүстэй ярилцаж байгаад ирснийг түүний том охин Б.Мипан хэлсэн юм. Харин түүний төсөөлж байснаас арай өөр шийдвэр гарах магадлалтай гэдгийг сонссон талийгаач ийм сонголт хийсэн байж магадгүй хэмээн ах дүү нар нь хэлж байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд хандлаа гэхэд ялах магадлал 50:50 хувьтай байх боломжтой гэсэн тайлбарыг хуульчаас сонссон хэмээн эх сурвалж хэлсэн юм. Түүнчлэн төрийн албан хаагчдийг ээлж дараалан халах жагсаалт гарч байсныг мэдсэн тэрээр өөрийнхөө амиар дохио өгөхийг хүссэн болов уу хэмээн нутгийн иргэд хэлж байна. Харин албаныхны хэлж буйгаар хууль хэрэгжүүлж ажилласан. 2015 онд болсон шалгалтын дүнг үндэслэн Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирсэн бичгийг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан гэдгээ хэллээ. Харин энэ шийдвэр нь хүний амь эрсдэхэд нөлөөлсөн гэж үзэхгүй байгаагаа ч мөн хэлсэн юм. Энэ хэргийг шүүх прокурорын байгууллага шалгаж байгаа учраас дүгнэлт гарахыг хүлээж буй. Гэхдээ хэн нэгнийг буруутгахаас илүүтэй бодит явдал юу болсон бэ гэдгийг олон нийтэд нутгийн удирдлагууд болон иргэдийн байр сууриар хүргэхийг зорьлоо.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *