“Хьюндай Моторс Монгол”  компанийнхан хэрэглэгчдийн өдрөө тэмдэглэлээ

5-р сарын 11, 2018 7:37 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 20
IMG_2752

Ч.Зотол, Л.Батдорж

 “Хьюндай Моторс Монгол” компани өнөөдөр “Хэрэглэгчдийн өдөр-2018” –ийг  зохион байгууллаа. Энэ үеэр тус компанийн хамт олон бүтээгдэхүүнээ сурталчилж, техник, технологийн шинэ дэвшлүүдийг танилцуулсан илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн   хэрэглэгчдийнхээ дунд сонирхолтой  тэмцээн явуулж, азын сугалаагаар гэнэтийн бэлэг барилаа.

“Хьюндай Моторс Монгол” компани Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, БНСУ-ын Хьюндай фирмийн албан ёсны дистрибьютер юм. 2009 оноос тус фирмийн бага, дунд,хүнд даацын ачааны автомашин, автобус, тусгай зориулалтын машиныг Монголд борлуулж, түүнд холбогдох баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал, батарей аккумлятор нийлүүлж ирсэн. Тус компанийнхан орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон баталгаат засвар үйлчилгээний хоёр төв, үзэсгэлэнгийн танхимтай. Ачааны автомашин, автобус, тусгай зориулалттын автомашиныг нийлүүлж ирсэн арвин туршлагатай, энэ салбарт мэргэжлийн чадварлаг хамт олон юм.

 БНСУ-ын“Хьюндай Мотор” компанийн хувьд  1967 оноос 2007 он хүртэл дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ тавд багтах машин үйлдвэрлэгч болсон бөгөөд  2009 оноос маш хурдацтай хөгжиж, хоёр жилийн дотор Хьюндай, Киа автоматив групп болсон. 2011 онд дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ дөрөвт багтах автомашин үйлдвэрлэгч болсон юм. Энэ хугацаанд олон тооны охин компани салбарлан хөгжжээ. Одоогийн байдлаар тус групп сая хол давсан өндөр хүчин чадалтай бүх төрлийн ачааны автомашин, дунд болон том оврын автобусыг дэлхий даяар нийлүүлж байна.

Эх сурвалж: ZMS.mn

IMG_2624IMG_2634 IMG_2637 IMG_2647 IMG_2697 IMG_2706 IMG_2709 IMG_2713 IMG_2719 IMG_2733 IMG_2745 IMG_2752 IMG_2754 IMG_2761 IMG_2768 psd-zm

Нийт: 3 Сэтгэгдэл

curso de tiaras em recife
2018 оны 5-р сарын 26
Ellgync
2018 оны 6-р сарын 14

Zithromax Iv Infiltration cialis Viagra Rezeptfrei Kaufen Apotheke Propecia Spain Disfuncion Erectil Salzarex Pharmaceuticals Generic Viagra

Jeune Fleur Skin Cream Shark Tank
2018 оны 6-р сарын 15

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *