“Хьюндай Мотор”-ын автомашинууд үнэ хямд, эвдрэл бага, эдэлгээ сайн даадаг

5-р сарын 14, 2018 9:57 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 48
5-14-8

Ч.ЗОТОЛ

 “Hyundai Motors Mongolia” компаниас жилийн  бүрийн хавар  барилга, зам гүүр, уул уурхайн бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан   “Хэрэглэгчийн өдөр”  өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.  Найм дахь  удаагийн өдөрлөг  нь тус компанийн хамгийн анх оруулж ирсэн “HD160” автомашин сая км замыг туулсан амжилттай, шилдэг жолоочийг урамшуулж,  шинэчлэгдсэн загваруудаа танилцуулснаараа онцлог болов.

“Hyundai Motors Mongolia” компани нь  Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, БНСУ-ын “Hyundai” фирмийн албан ёсны дистрибьютер юм. 2009 оноос тус фирмийн бага, дунд, хүнд даацын ачааны автомашин, автобус, тусгай зориулалтын машиныг Монголд борлуулж ирсэн. Мөн  хол­богдох баталгаат зас­вар үйлчилгээ, сэл­бэг хэрэгсэл, тос то­сол­­гооны материал, батарей аккумлятор ний­лүүлдэг. Монголдоо ачаа­ны том оврын авто­машин, автобус, тус­гай зориулалтын авто­машиныг нийлүүлж ирсэн арвин туршлагатай, энэ салбарт мэргэжлийн чадварлаг хамт олон юм.

“Хэрэглэгчийн өдөр-2018” өдөрлөг  “Hyundai Motors Mongolia” компанийн үзэс­гэлэнгийн танхимд бол­сон. Тэднийх ор­чин үеийн тоног төхөө­рөм­жөөр иж бүрэн тоног­логдсон баталгаат засвар үйл­чилгээний хоёр төв, үзэсгэлэнгийн /brand showroom/ танхимтай.  Монголдоо  “Hyundai Motor”,  “Hyundai Mobis”,  “Hyndai heavy industries”,  “Sebang Global Battery”, “GS-Oil”, “Daedong industial”, “Daerim Moto”, “Powerrex”, “Samkook industrial”, “Iveco Astra”-ийн брэндүүдийг төлөөлж байна.

БНСУ-ын“Hyundai Motor” компанийн хувьд  1967 оноос 2007 он хүр­тэл дэлхийн хэмжээнд зэрэг­лэлээрээ тавд багтах машин үйлдвэрлэгч бол­сон бөгөөд  2009 оноос маш хурдацтай хөгжиж, хоёр жилийн дотор Хьюндай, Киа автоматив групп болж өргөжсөн түүхтэй. 2011 онд дэлхийн хэм­жээнд зэрэглэлээрээ дөрөвт багтах автомашин үйлдвэрлэгч болсон юм. Энэ хугацаанд олон тоо­ны охин компани салбарлан хөгжжээ.

Сэрээт өргөгчийн операторуудын ур чадварын тэмцээнд 11 баг оролцож, ИНЕГ-ын баг түрүүллээ.

“Hyundai Motor”  компани  2010 онд 659.565 машиныг Солонгосын дотоодын зах зээлийн хэрэглэгчдэд хүргэсэн байдаг. Түүнээс гадна  3.6 сая автомашиныг 193 орны 6000 дистрибьютер, диллерүүддээ нийлүүлсэн байна. Мөн тус групп нийт 75 мянган хүнийг ажлын байраар ханган ажил­­лаж байгаа бөгөөд сая хол давсан өндөр хүчин чадалтай бүх төр­лийн ачааны автомашин, дунд болон том оврын автобусыг дэлхий даяар нийлүүлж байгаа юм.

 “Хэрэглэгчийн өдөр-2018”-ийн  үеэр тус  хамт олон бүтээгдэхүүнээ сур­тал­чилж, техник, тех­нологийн шинэ дэвш­лүүдийг танилцуулсан сонирхолтой илтгэлүү­дийг хэлэлцүүлэв. Мөн   хэрэглэгчдийнхээ дунд сонирхолтой тэмцээн явуулж, азын сугалаагаар гэ­нэ­тийн бэлэг барьсан юм.

Ачааны машины заг­варт сүүлийн үед  агаар шүүгчийг сайж­руулж нэмэлт фильтер суулгасан, замын нөхцөл, ачаанд зориулсан бэ­хэл­­гээнүүдийг шинээр суури­луулсан зэрэг дэв­шил гарчээ. Монголын нөхцөлд цаг агаарын хүндрэл илүүтэй гардаг. Үүнийг  харгалзан үзэж шланкуудыг шинэ­чилжээ. Мөн “Hyundai” автомашиныг удаан хуга­цаанд хэрэглэхэд зо­риулсан зөвлөгөөг гар­га­сан байна. Сүүлийн үеийн автомашинуудад техник үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Замын нөхц­лөөс шалтгаалан хурдаа тохи­руулах ёстойг зөвлөмжид тусгажээ.

М.Баттулга: “Hyundai”-ИЙН АВТОМАШИНЫ ЗАГВАРУУД БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА

Өдөрлөгийн үеэр  “Hyundai Motors Mongolia” компанийн засвар, техникийн үйлчилгээ хариуцсан захирал М.Баттулгаас цөөн асуултад хариу авсан юм.

-Энэ удаагийн өдөр­лөгийн онцлог, үр дүнг та юу гэж үзэж байна?

-Манай компани 2010 онд байгуулагдсан.  БНСУ-ын“БНСУ-ын“Hyundai Motor” компанийн ачааны автомашин, автобусны албан ёсны дистрибьютер юм. Мөн бид 2011 оноос эхлэн “Hyundai” хүнд  даацын автомашин үйлдвэрийн сэрээт ачигч машиныг Монголд нийлүүлэгч албан ёсны дистрибьютер болсон. Эдгээр бүтээгдэхүүний нээлтийн дараах зас­вар үйлчилгээ, сэл­бэг хэрэгслийг хэрэг­лэгч­дэдээ нийлүүлдэг. Өнөөдөр манай ком­панийн найм дахь удаа­гийн “Хэрэглэгчийн өдөрлөг” болж байна. Энэ өдөрлөгийн гол  онцлог нь манай анх­ны нийлүүлсэн авто­машинууд сая гаруй км замыг туулсан амжилтыг үзүүллээ. Хамгийн олон км зам туулсан жолоочийг урамшууллаа.

-“Hyundai Motor” группын бүтээгдэхүүнүүд буюу автомашинууд шинэчлэгдэж байгаа гэж сонслоо?

-Сүүлийн үед “Hyundai”-ийн авто­ма­шины загварууд бүрэн шинэчлэгдэж байгаа. Энэ талаарх мэдээллүүдийг бид илтгэлүүдээр та­нил­цуулж онцлог давуу талуудыг нь сур­тал­чилсан. Өмнөх хэрэглэг­чийн өдөрлөгүүд ту­хайн үедээ тохирсон онц­логтой байсан. Энэ удаа бид сэрээт ачигчийн опера­торуудын дунд ажил мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгуулж  явуул­лаа. Ер нь бол хав­рын улиралд, Монгол ор­ны эдийн засаг, цаг уурын онцлогтой хол­боо­тойгоор, хавар зам ба­рилга, уул уурхайн ажил эхэлдэгтэй холбоо­тойгоор  уламжлал болгож хэрэглэгчийн өдөрлөг зохион байгуулдаг.

С.Энхбат: 2010 ОНД АВСАН МАШИНААРАА САЯ КМ ЗАМЫГ ТУУЛЛАА

“Hyundai Motor Mongolia” компанийн хамгийн анхны оруулж ирсэн “HD160”  том ов­рын автомашинг жолоо­дож сая км замыг туу­лаад буй шилдэг жолооч С.Энхбатаас машины онцлог, давуу талыг  сонирхлоо.

 

-Том оврын машинаар сая км тээвэр хийсэн танд ун­шигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Манай уншигч­дад өөрийгөө танил­цуулна уу?

-Баярлалаа. Намайг С.Энхбат гэдэг. Ховд айм­гийн Буян сумын уугуул, жолооч мэргэжил эзэмшээд 36 дахь жилдээ тээвэрт явж байна.

– Та “Hyundai Motor Mongolia” компанийн оруулж ирдэг БНСУ-ын “Hyundai Motors” группын “HD160” автомашиныг  жо­лоод­дог юм байна. Хэзээ энэ машиныг жо­лоодох болов?

-Хамгийн анх 2010  онд “Hyundai Motor Mongolia”  компани “HD160”, “HD250” зэрэг автомашинуудыг оруулж ирэхэд манай компани “HD160” автомашиныг авч, би жолоодсон юм. Өнөөдрийг хүртэл тэр машинаа бариад сая км замыг туулаад явж байна. Манай “АПУ  трейд” компани бор­луу­лалт хариуцдаг. Тийм болохоор бараа, бүтээгдэхүүнээ  21 аймаг, хөдөө, орон нутагт хүргэж өгөх зориулалттай том оврын автомашинуудтай.

-Таны барьж байгаа машин ямар онцлогтой вэ? 

-Ер нь бол Европын үнэтэй автомашинуудтай харьцуулахад үнэ хямд. Тэгсэн атлаа эдэлгээ, чанарын хувьд  хамаагүй илүү. Эвдрэл маш бага.

-Засвар үйлчилгээ хийхэд бэрхшээл гардаг уу?

-“Hyundai Motor Mongolia” компани өөрсдөө сэлбэгээ оруулаад ир­­дэг учраас ямар нэг  бэрхшээл хүндрэл,  хү­лээлт гардаггүй. Засвар  үйл­чилгээг манай компанийнхан өөрсдөө хийгээд сурчихсан, бараг гарш­сан гэж болно.

-Жолоочийн тав тухыг хэр хангасан машин бэ?

-Ер нь“Hyundai”-ийн том оврын автомашинууд ч, автобуснууд ч жо­лоо­чийн болоод үйлч­лүү­лэгчдийн тав тухыг бүрдүүлсэн бүх зориу­лалтыг хангасан найд­вартай унаа шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *