Хятадын эдийн засгийн хүч хонконгт ашигтай ч айдас төрүүлж байна

7-р сарын 3, 2012 11:40 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 416

Н.МӨНХЖИН

Хонконгийн оршин суугч байх амар биш. Их Британи Хонконгийг Хята­дад шилжүүлж өгс­нөөс хойш 15 жилийн дараа иргэд нь түгшүүрээр амьсгалж, үл мэдэгдэх ирээдүйгээс айж байна. Хойгийн үзүүрт орших энэ хот хурдан хэмнэлээ хад­галж үлджээ. Хоёр давхар трамвай арлын төвөөр явж, 100 жилийн настай Star Ferry компанийн хөлөг онгоцууд хоолойг гаталсан хэвээр л байна. Эдүгээ Хонконг орон нутгийн болон эх газрын магнатуудыг цуглуулсан газар болсон ч тус хотын иргэд Хятадад харъяалагд­дагтаа таагүй ханддаг аж.

Британийн экс коло­нийн оршин суугчдын сэтгэл хуваагджээ. Тус хот Хятадын мэдэлд очоод 15 жил болсон ч бизнес, үйл ажиллагаагаар буцалж байгаад иргэд нь сэтгэл хангалуун байдаг. Гэвч тэд Бээжинд итгэдэггүй. Төвийн эрх баригчид хонконг иргэдийн эрх чөлөөг хасч, Хонконгийг залгиад дуусах вий хэмээн айж байна. Лондон, Бээ­жин хоёр нэг улс, хоёр систем зарчим дээр үн­дэслэн Хонконгийн бичил Үндсэн хуулийг баталсан нь хонконгуудад өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрт, хараат бус шүүх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгосон билээ.

“Нэг улс нь хоёр сис­темээ бүрэн арилгаж хаясан нь тодорхой байна. Хонконг өргөн автономит эрхээ алдлаа” хэмээн Хон­конгийн Ардчилсан намын тэргүүн асан Мар­тин Ли өгүүлэ­в. Хятадын Комму­нист намын бод­логыг дэм­жигч Лиун Чун Ин саяхан Хонконгийн захирагчаар томилогдсон юм.

“Бид их азтай” хэмээн Хонконгийн ахмад хөрөн­гөтөн Пол Фан “South China Morning Post” сонинд ярьж байна. “60, 70-аад онд Хятад улс их ядуу байхад бид Брита­нийн колони байж, өрнө­дийн эдийн засгийн өсөл­төөс хуваалцаж, хувь хүр­тэж байлаа. Өнөөдөр АНУ, Европ санхүүгийн хямралд орж байхад Хятад нь дэлхийн хоёр дахь хү­чир­хэг эдийн засагтай улс болж байна. Өмнө нь бид эх газарт байдаг хамаатан садандаа хувцас, мөнгө илгээдэг байсан бол, одоо тэд аялж, мөнгөө үрэхээр Хонконгод ирдэг болжээ. Хонконг нь Хятад болон өрнөдийн эдийн засгийн өсөлтийн ашиг тусыг хүртэж байна” хэмээн Фан онцолсон юм.

Энэ бол түгээмэл бус санаа бодол. Хонконгийн олон иргэн, эх газрын жуулчдын давалгаа Хонкон­гийн нийгэмд сайн зүйл авчрахгүй хэ­мээн хардаж байна. Улс­төрчид нь Бээжинг уур­луу­лахгүйн тулд Хятадын хүчирхэг эдийн засгийн нэгдэлд орж, ашиг хүр­тэхийг илүүд үздэг. Ингэснээр Хонконг нь дэлхийн санхүүгийн чухал төвийн статусаа хадгалан үлдэх учиртай бололтой.

Харин Хонконгийн жи­­рийн иргэд өөр бо­долтой байна. Дэлхийд хоёрт ороод байгаа Хята­дын эдийн засагтай хэт “сүжирвэл” баян, ядуу­гийн хоорондох ялгаа 1971 оноос хойш дээд цэгтээ хүрнэ хэмээн хонконг ир­гэд үзэж байгаа юм.

Хонконгийн шинэ баячуудын худалдан авах чадвар иргэдийн амьдралд муугаар нөлөөлж эхэлжээ. Сүүлийн таван жилд үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш 95 хувиар нэмэгдэж, орон сууцны дундаж үнэ нэг гэр бүлийн орлогоос 12 дахин их болсноор дунд давхаргын иргэд орон сууц худалдаж авахад ихээ­хэн хүндрэлтэй бол­жээ. Эх газрын жуулчид зөвхөн үнийн өсөлтөд бу­руутай гэж үзэхгүй байна. Хятад жуулчид Хонконг дахь улсын эмнэлэгт ирж хүүхдээ төрүүлэх нь моо­донд орсон юм. Хонконгт хүүхдээ төрүүлвэл хүүх­дийн мөнгө авч, дэл­гүү­рээс бусад бүтээг­дэхүү­нийг хямдралтай үнээр авдаг аж.

Энэ бүгдээс болж хон­кон­гууд Хятадад таагүй хандах нь нэмэгд­сэн юм. Саяхан Хонкон­гийн их сургуулиас явуул­сан су­дал­гаагаар, хонконг ир­гэ­дийн 37 хувь нь Бээжинд итгэдэггүй гэсэн дүн гарчээ. Мөн 58 хувь нь өөрсдийгээ Хятадын харъяат гэж үздэггүй байна.

 

Нийт: 6 Сэтгэгдэл

Heloise
2016 оны 12-р сарын 1

Thanks for spending time on the computer (wiitrng) so others don’t have to.

Cassandra
2016 оны 12-р сарын 3

Superb inoiomatrfn here, ol’e chap; keep burning the midnight oil.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *