Хятадад тохиосон “хар даваа гариг” дэлхийг дэнслүүлэв

8-р сарын 26, 2015 9:50 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Дэлхийд , Тойм , Эдийн засаг Уншсан: 33
1cqkl7u81c8qcgne3hm404gvph

Ж.ТӨРБОЛД

Хятадад хувьцааны ханш эрс буурч Азийн арилжаа эрхлэгчид том хэмжээний алдагдал хүлээлээ. Хятадын Хөрөнгийн биржийн хоёр дахь өдрийн хямрал дэлхий дахиныг хувьцаагаа үнэ хямдруулан зарах шахалтад оруулж байна.

“Shangai Composite”-т Хятадын дотоодын хувьцааны арилжаа өчигдөр 7.6 хувиар унасаар 8.5 хувьд хүрч “Хар даваа гараг” тохиолоо гэж мэдэгдлээ. Энэхүү уналт нь 2007 онд АНУ болон Европын хямралаас илүү хүнд тусч байгаа аж.

Европын арилжаа ч буурч “Валл стрийт” нээлтэн дээрээ хохирол амссан юм. Энэ нь мөн Германыг ч үнэт цаасны ханш буурах хандлагатай зах зээл рүү оруулснаас Франкфуртын индекс энэ дөрөвдүгээр сард оройлж байснаасаа 20 хувиар  буурч 2015 оны нэмэгдэл бүр мөсөн арчигдав. Мөн  “Shanghai Composite” өөрөө 11.5 хувийн  хохирол амссан байна. Энэ хямралаас шалтгаалан Солонгосын KOSPI дөнгөж нэг хувийн ноогдол ашиг авч, Австрал арилжаагаа 2.7 хувьтай хаажээ. Франц болон Германы гол арилжаанууд 5.5 болон 4.96 хувиар унасан байна.

Швейцарын холбооны банкны судлаачид “Хэрэв ерөнхий байдал үүнээс доройтвол Төвбанкуудаас дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдлээ. Ийнхүү ногдол ашиг дээрээ дөрөөлж буй Хятадын үйлдвэрлэлийн хүчин чадал 77 сард үзүүлсэн хамгийн доод төвшин рүүгээ унав. Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид Хятадын импортыг илүү ойроос ажиглаж байгаа нь олон орны хувьд Хятад маш чухал арилжааны түнш гэдгийг харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Raynes
2016 оны 12-р сарын 1

When you think about it, that’s got to be the right anwser.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *