Хятад ажилчид хатуу журмыг эсэргүүцжээ

1-р сарын 24, 2013 10:49 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 276
Хятадын Шанхай хот дахь “Shanghai Shinmei Electric” үйлдвэрийн ажил­­чид бие засах хуга­цааг аймшиггүйгээр ба­гас­гах шийдвэр гаргасан

Хятадын Шанхай хот дахь “Shanghai Shinmei Electric” үйлдвэрийн ажил­­чид бие засах хуга­цааг аймшиггүйгээр ба­гас­гах шийдвэр гаргасан удирд­лагаа эсэргүүцэн арав орчим менежерийг жор­лонд түгжин барьцаалсан бай­на. Шинэ журмаар ажил­чид “00”-ийн өрөөнд хоёроос илүү минут бай­хыг хориглосон аж. Энэ журмыг нэг удаа зөрчвөл найман ам.долла­раар торго­но, дахин зөрч­вөл ажлаас халах хүртэл шийтгэл ног­дуулна гэсэн байв. Ажил­чид ийм хатуу журам байж таарахгүй хэмээн эсэр­гүүц­лээ илэр­хийлж мене­жерүүдийг ба­раг хоёр өдөр жорлонд түгжин барь­цаал­жээ. Тэд санасандаа хүрч дээрх журмыг хүчин­гүй бол­гуулс­ны дээр ца­лин­гаа нэмүүлж чадсан байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *