Хөвсгөлийн Засаг даргыг томилсон нь хууль зөрчсөн гэж үзлээ

4-р сарын 8, 2018 12:25 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 16
9

С.САРУУЛ

Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн арванхоёрдугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын  хуралдаанаар хянан хэлэлцлээ. Иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилох тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна.

Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” арванхоёрдугаар захирамжийн нэг дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна.

Эх  сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Kamagra For Sale Dublin generic cialis canada Costco Pharmacy Prices Levitra 52 Proscar Propecia Dosage Doxycycline Hyclate Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *