Хувийн мэдээллээ татах боломжтой болно

4-р сарын 18, 2018 10:35 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 14
instagram-post-featured-image-1

Х.ОЮУНБОЛД

 “Фэйсбүүк” компа­нийн хэвлэлийн төлөөлөгч “Бид хэрэглэгчиддээ инста­граммд тавьсан зу­раг болон бусад ний­тэл­сэн мэдээллээ татаж авах боломжтой шинэ апплейкшнийг зо­хион бүтээж байна” гэж мэ­дэгд­жээ. Энэ үйлчилгээг инстаграммд нэвт­рүүлснээр хэрэглэгчид зураг, бичлэг болон цахим захидлыг татан авч хадгалах боломжтой гэлээ.Түүний хэлснээр “Шинэ апплейкшнийг бүтээх болсон шалтгаан нь сүүлийн үед цахим сүлжээний хэрэглэгчид олон нийтийн сүлжээний компаниудад хадгалагддаг хувийн мэдээллээ алдана гэж санаа зовж байгаатай холбоотой” гэв. Харин “Шинэ апплейкшнийг хэзээ олон нийтийн сүлжээнд нэвтрүүлэх нь тодорхойгүй байна”  гэж хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Дэлхий даяар 800 сая гаруй инстаграммын хэрэглэгч байдаг гэнэ. Олон нийтийн цахим сүлжээний “Фэйсбүүк” компанийн хэрэглэгчид 2001 оноос нүүр номдоо оруулсан зураг, бусад мэдээллээ татах боломжтой болсон. Харин инстаграммын хэрэглэгчид оруулсан мэдээллээ татаж хадгалах боломжгүй байсныг шийдэхээр ийнхүү ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

2018 оны 5-р сарын 27

write essays for me http://sdfeklhjyujg.com/

Many thanks. A good amount of write ups.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *