Хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандъя

11-р сарын 6, 2018 8:15 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 14
11-6-2

Б.ДАМДИН-ОЧИР

Яг үнэнийг хэлэхэд, улстөрчид хоорондоо нам, хам харахгүйгээр “зодолдож” байна. Сүүлийн хэд хоногт улс даяар дуулиан тариад байгаа ЖДҮХС-гийн зээлийн асуудал ч үүнтэй холбоотой.

Өрсөлдөгчөө намнах, өс хонзон авах сэдэл энэ бүхний цаана бий. Гэхдээ Монгол төрийн түшээ болчихсон, жижиг дундаас хамаагүй том бизнес эрхэлдэг гишүүд голдуу хүмүүс ЖДҮХС-гаас “зоог барьсан “нь тун таагүй хэрэг. Муухай л юм. Ичмээр л эд.

Энэ талаас нь харвал ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг гаргаж тавьсан эх сурвалжуудад баяр хүргэх хэрэгтэй. Цаашдаа энэ сангийн үүсгэн байгуулагдсан цагаас нь хойш хэн, хэн гэдэг улстөрчид хишиг хүртэж байсныг ч гаргаж тавих ёстой.

Бүр цаашилбал, Засгийн газрын тусгай сангуудын зарцуулалтыг ч хөндөх нь зүй ёсны хэрэг болж хувирлаа.

ЖДҮХС-гийн энэ жилийн зээлийн хуваарилалтад УИХ-ын гишүүд, томоохон албан тушаалтнууд голдуу хамрагдсан нь энэ сангийн 10 жилийн турш явж ирсэн жишиг нь гэж ойлгоход болно. Өнөөдөр сангийн зарцуулалтыг мэдэж, гарын үсэг зурдаг сайд огцрохоор болж байна. Улмаар УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг прокурор гаргачихлаа. Идсэн чоно ууланд, идээгүй чоно хавханд гэж үг бий. Түүн лүгээ Сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн захирал гурав хавханд орж, зээл авсан гишүүд, албан тушаалтнууд ууландаа үлдэх бололтой. Уул нь УИХ, харин хавх гэж юу болох нь ойлгомжтой биз ээ. Ёс суртахууны хувьд энэ УИХ нуман тулгууртай л 2020 оныг угтаж, бүрэн эрхээ дуусгана гэсэн үг. Жижиг дундын хишиг хүртсэн гишүүд дахин нэр дэвших талаараа эргэж бодох хэрэгтэй болсон байж мэднэ.

Нөгөө талаас энэ мэдээлэл олон сөрөг үр дагавар чирэх шиг боллоо.

Монгол Улсын иргэний хувийн мэдээлэл нууц байх ёстой гэдгийг Хувийн нууцын тухай хуулиар тогтоож өгсөн байдаг. 1995 оны гуравхан бүлэг, есхөн зүйлтэй энэ авсаархан хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Хувь хүний нууцад захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц гэж заасан. Тодруулбал, “…Захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг, …Эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг, …Хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг, …Гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг, …Хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно” гэжээ.

…Үзэгний үзүүрт чинь хүний хувь заяа явааг сэтгүүлчид маань бодож, хэт эрх чөлөөт цахим сүлжээний задгай мэдээлэл, чөлөөтэй “жиргээ” чинь хэн нэгэн хүн, эсвэл бүхэл бүтэн гэр бүлийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг фейсбүүкчид, твиттерчид ухамсарлах хэрэгтэй юм.

 

Тэгээд тус хуульд “…Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно” гэсэн байгаа юм. Улстөрч, бизнесмэн, урлагийн хүн, тамирчин, ер хэн ч бай хамгийн ихээр эрхэмлэдэг, нууц байлгахыг хүсдэг нь гэр бүл байдаг. Магадгүй, зарим хүн бол нээлттэй. Гэхдээ л гэр бүлийнхний мэдээлэл бол нууц байх ёстой.

Гэтэл энэ удаад ЖДҮХС-гийн зээл хэрхэн тараагдсан талаарх мэдээллийг тараахдаа УИХ-ын гишүүдийн гэр бүлийн нууцыг өстэй юм шиг олны өмнө дэлгэлээ.

Хамгийн ноцтой нь цахим сүлжээ, зарим хэвлэлээр түгээсэн мэдээллийн баримт болгож албан тушаалтнуудын гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн гэрийн хаяг, регистрийн дугаар хамаа замбараагүй цацагдлаа.

Ялангуяа фейсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээгээр тийм мэдээллийг тун чиг үзэн ядалтын дор түгээж байгааг хэд хоног харлаа.

Бурууг шүүмжлэх ёстой. Алдааг илрүүлж, дэлгэх учиртай. Гэхдээ ингэж биш. Ёстой юмыг ёс горимоор нь л хийх учиртай.

Энэ ЖДҮХС-гийн зээлийг АТГ, прокурор шалгаад эхэлсэн. Хулгай луйвар хийснийг нь тэд гаргаад л ирнэ. Харин энд нэр дурдагдаж, гэр бүл, хамаатан садан, ойр дотныхныхоо хамаг нууцыг нийтэд дэл­гүүл­сэн гишүүд, албан тушаалт­нуудын хамааралтай гээд байгаа аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу ажилласан бол яах вэ?! Нууцыг нь задалсан хариуцлагыг хэн хүлээх вэ?!

Энэ удаад задарсан олон хүний нууц маш аюултай үр дагаврыг авчирч мэднэ гэдгийг дахин хэлье. Маш аюултай шүү. Хамгийн зөөлөн эрсдэл гэхэд регистрийн дугаараар хакерууд ажиллавал банкны карт, бусад цахим халдлага бол энгийн, бараг 99 хувийн магадлалтай болсон.

Харин хүндрүүлж бодвол тухайн хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд юу ч тохиолдож болох эрсдэл үүслээ. Нэр дурдагдсан УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд нийгэмд тийм ч сайн нэргүй хүмүүс л дээ. Энэ нууц биш. Өөрөө, үйл нь заавал хэн нэгний эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах ажил эрхэлдэг болохоор тэр. Бас тэгээд нийгэм их бухимдалтай байна. Бид ийм эрсдлийг хангалттай мэднэ дээ, уг нь.

1998 оны аравдугаар сарын 2-нд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг гэртээ алагдсан. 2006 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадрааг ажил дээр нь хөнөөсөн. Хэдхэн сарын өмнө Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга А-г албан өрөөнд нь хутгалсан. Түүнийг хөнөөж ч болох байсан.

Энэ бүхэн дээр хэлсэн хувийн нууцтай ямар нэг байдлаар холбогдоно. Халдсан этгээдүүд тэдний талаар тодорхой мэдээлэлтэй байсантай холбоотой. Тэгэхээр дээрх хүмүү­сийн хувийн мэдээл­лүүд нийтэд ил болс­ноор ямар нэг байд­лаар халдлагад өртөх магад­лалтай боллоо гэсэн үг.

Дэлхийн зарим улсад улстөрчид, иргэд ингэж бусдын хувийн мэдээллийг чөлөөтэй задлах байтугай хууль ёсны байгууллага хүртэл хууль бусаар хувийн мэдээлэл цуглуулахыг хориглодог байна. Канадын Тагнуулын алба өөрийн орны иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж аван сүүлийн 10 жилийн турш хадгалж байсныг тус улсын Холбооны шүүгч Саймон Ноел илчиллээ гэсэн мэдээлэл 2016 онд цацагдсан. Энэ мэдээллийн хариуд Канадын Аюулгүй байдал, тагнуулын байгууллагын тэргүүн Мишель Колумб “…Манай байгууллага Холбооны шүүхийн шийдвэрт захирагдан, нэн даруй шуурхай арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн байдаг.

Ер нь бол гэр бүлийнхээ, хамаатан садныхныхаа, ойр дотныхныхоо гэрийн хаяг, регистрийн дугаарыг алдчихсан хүмүүс ямар байдалтай байгаа талаар мэдээлэл задалсан хүмүүс юу бодож байгаа бол?! Яг үнэндээ нэг тэрэгний л дугуйнууд байгаа юм.

Тиймээс үзэгний үзүүрт чинь бусдын хувь заяа явааг сэтгүүлчид маань бодож, хэт эрх чөлөөт цахим сүлжээний задгай мэдээлэл, чөлөөтэй “жиргээ” чинь хэн нэгэн хүн, эсвэл бүхэл бүтэн гэр бүлийн амьдралд яаж нөлөөлөх вэ гэдгийг фейсбүүкчид, твиттерчид ухамсарлах хэрэгтэй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 8 Сэтгэгдэл

hermes belt
2018 оны 11-р сарын 15

I and my guys appeared to be taking note of the best points on your web site and then immediately I got a horrible feeling I had not expressed respect to you for those secrets. Most of the young men became joyful to read all of them and now have seriously been using these things. Appreciation for actually being simply considerate as well as for obtaining such nice subjects millions of individuals are really needing to know about. Our own sincere regret for not expressing appreciation to you earlier.
hermes belt http://www.hermes-belt.us.com

bape hoodie
2018 оны 11-р сарын 15

I as well as my friends ended up checking the great information and facts on your web site and quickly came up with a horrible suspicion I never expressed respect to the web site owner for them. Those ladies were for this reason thrilled to read all of them and now have unquestionably been taking pleasure in these things. Appreciation for actually being well thoughtful and for pick out this sort of beneficial subjects most people are really desperate to know about. My personal sincere regret for not saying thanks to earlier.
bape hoodie http://www.bapehoodie.us

off white clothing
2018 оны 11-р сарын 16

I and also my guys were found to be looking at the great items from the website and instantly I got a terrible feeling I had not expressed respect to the web site owner for those techniques. All of the young boys ended up as a result thrilled to see them and now have absolutely been having fun with them. Thanks for really being simply kind and also for having this form of marvelous guides most people are really needing to know about. Our sincere apologies for not saying thanks to you sooner.
off white clothing http://www.offwhiteclothing.us.com

Men Mid Star Sneakers
2018 оны 11-р сарын 16

My spouse and i were quite comfortable that Albert could deal with his reports through your ideas he received through your site. It’s not at all simplistic to just choose to be giving for free strategies which often some other people could have been making money from. And we keep in mind we need the website owner to give thanks to for that. All of the explanations you made, the straightforward website menu, the relationships you will make it easier to promote – it is mostly unbelievable, and it’s helping our son in addition to the family reason why this idea is enjoyable, which is rather important. Thanks for the whole thing!
Men Mid Star Sneakers http://www.goldengoose.us.com/golden-goose-mid-star-men-mid-star-sneakers-c-47_48.html

kd shoes
2018 оны 11-р сарын 16

I not to mention my guys were following the best helpful tips located on your website then at once I got an awful feeling I never thanked you for those techniques. All the guys became for that reason excited to read through all of them and have in truth been loving them. I appreciate you for genuinely simply thoughtful and for going for such brilliant topics millions of individuals are really eager to know about. My very own honest regret for not expressing gratitude to earlier.
kd shoes http://www.kevindurant-shoes.us.com

adidas yeezy
2018 оны 11-р сарын 17

I and also my pals were found to be following the great strategies located on your website and before long I had an awful suspicion I never expressed respect to the blog owner for them. All the ladies are already excited to learn all of them and have now honestly been loving them. We appreciate you really being well accommodating as well as for selecting this form of essential areas most people are really desirous to be informed on. Our own honest regret for not saying thanks to you sooner.
adidas yeezy http://www.yeezy-shoes.us.org

yeezy boost 350 v2
2018 оны 11-р сарын 17

I precisely wanted to say thanks once again. I am not sure the things I would’ve used in the absence of those information provided by you relating to my situation. It was before an absolute frightful concern in my view, however , considering this skilled tactic you treated that made me to leap for delight. I’m happier for the guidance and thus have high hopes you recognize what a great job you happen to be carrying out training other individuals all through a blog. More than likely you have never met all of us.
yeezy boost 350 v2 http://catb.in/hIOD

michael kors outlet online
2018 оны 11-р сарын 17

A lot of thanks for each of your labor on this site. Betty takes pleasure in carrying out research and it’s easy to understand why. A number of us hear all regarding the compelling way you render very important thoughts on the web site and as well encourage response from some other people about this point while our favorite princess is without question learning a lot. Enjoy the remaining portion of the year. Your doing a really good job.
michael kors outlet online http://www.michael-korsoutlets.us

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *