Хөөрхий хүүхдүүдэд хөгжил хэрэгтэй байлаа

11-р сарын 10, 2015 9:54 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 66
11-10-9

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгад 5.4 тэрбум төсөвлөсөн ч газар олдохгүй буцжээ

Б.ЭНХЗАЯА

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулах тухай оржээ. Өнгөрсөн жил Монгол Улсад 11365 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэж бүрт­гэгд­сэн байдаг. Тэдэнд зориулж хөдөлгөөний дутагдлыг арилгах, саажилтыг зогсоох тоног төхөөрөмж, эцэг эхчүүдэд нь сургалт, зөвлөгөө өгөх зэрэг цогц үйлчилгээ нэн шаардлагатай болсныг мэргэжилтнүүд хэлдэг. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн жил таван дүүрэгт хөгжлийн төв барихаар 5.4 тэрбум төгрөг батлуулжээ. Нэг дүүрэгт 0.4 га орчим талбайд дөрвөн давхар барилга барих зураг төсөл хийгджээ. Хотын даргын захирамжаар Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, ХанУул, Баянгол дүүрэгт газар олгохоор болсон байна. Гэтэл яг барихдаа тултал бүгд шалтгаантай болж таарчээ. Сонгинохайрхан дүүрэг гэхэд товлосон газрынх нь эргэн тойрны оршин суугчид зөвшөөрсөнгүй гэсэн хариу өгсөн бол Сүхбаатар дүүргийнхэн барилга бариулах боломжгүй боллоо гэсэн хариу өгснийг албаны хүн ярилаа. Түүнчлэн ХанУул дүүргийн ЗДТГаас олгосон газар нь Улаанбаатар хотын 2030 онд дахин төлөвлөх замын трасст орсон байж таарч. Чингэлтэй дүүргийнх газар доогуур нь шугам сүлжээ ихтэй гэж, Баянгол дүүрэгт дугуйн зам барих талбайд газар олгосон хэмээн цуцлагджээ. Нэг үгээр дүүргүүд хүүхдэд илүүчлэх газар байхгүй гэдгээ ийн хэлжээ. Ингээд батлагдаж ирсэн 5.4 тэрбум төгрөг улсын төсөвт буцаагдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хөгжлийн төвгүй хоцорчээ. Уг нь өнгөрсөн жил баригдсан бол энэ жилээс ашиглалтад орох байж. Он гарснаас хойш хоёр газарт хөгжлийн төвийн барилгыг эхлүүлжээ. Зарим төлөвлөгдсөн дүүрэгт бас л газрын асуудлаас болж төсөв нь буцаж байгаа гэнэ. Тэдэнд хөгжих асуудал улам тулгамдсаар.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 2 Сэтгэгдэл

Nelda
2016 оны 12-р сарын 1

Hi Joey! I review books and I totally get what you’re feeling. I’ve stopped taking free books from sellipubf-shed authors so I don’t feel inclined to publish a review. If it’s bad, I put it down and walk away so no harm is done. It’s really, really hard to find good self-published books though. Care to recommend any?

Gert
2016 оны 12-р сарын 1

Cheers pal. I do apeircpate the writing.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *