Хуулийн төслүүдийг өргөн барив

8-р сарын 24, 2015 10:13 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 42
DSC_1495

УИХ-ын даргад өнгөрсөн баасан гаригт хоёр хуулийн төслийг өргөн барилаа. Эхнийх нь Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өргөн барьсан.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд Монголбанкны чиг үүргийг тодорхой тусгаагүй зөвхөн үйл ажиллагааг хэсэгчлэн тусгасныг өөрчлөн Монголбанкны чиг үүргийг шинээр нэмж оруулсан байна. Орчин үеийн Төв банкны чиг үүрэг хандлага, хоорондын уялдаа, субординацийг судлан системчилж өгснөөр мөн­гөний бодлогын үндсэн зорилтыг хангах чиглэлээр Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг сайжирч тодорхой, системтэй болохын зэрэгцээ Монголбанкнаас Засгийн газартай хамтран ажиллах чиглэл нь тодорхой болж үйл ажиллагааных нь хоорондын харилцан уялдаа холбоо бүрэн хангагдана гэж үзсэнээ С.Дэмбэрэл гишүүн онцолсон. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ “…Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос МУЗН-ийн Эрх зүйн байдлыг сайжруулах, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульд тодорхой заах, Үндэсний нийгэмлэгийн статусыг үндэсний хүмүүнлэгийн тусламжийн байгууллага байхаар өөрчлөх, төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллагаас МУЗН-тэй хэрхэн хамтран ажиллах арга хэлбэрийг хуульд тусгах санал, зөвлөмжийг өгч байгаа юм. Ингэснээр Улаан загалмай нийгэмлэг нь бусад ТББ-с ялгаатай, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх онцлог үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээсэн байгууллага болох юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан 2000 онд УИХ-аас баталсан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагыг үндэслэн дөрвөн бүлэг, 15 зүйлээс бүрдсэн хуулийн төсөл боловсруулсан” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *