Хуулийн хүчирхийлэл

5-р сарын 20, 2016 9:05 am Нийтлэгч: Ангилал Шар мэдээ , Энтертайнмэнт Уншсан: 101
5-20-5х

Д.БИЧЭЭЧХҮҮ

Дэлхийн өмнөд хэсэг Арабын орнуудад голдуухан цэрэг зэвсгийн хүчирхийлэл хүрээгээ тэлж энгийн ард иргэд дайн самууны золиос болж байгааг бид байнга сонсдог. Яасан ч олон дайны хэнээтнүүдээр дэлхий дүүрсэн юм бэ дээ гэж сэтгэл зовдгийм.

Тэгвэл манай Монголд ямар хүчирхийлэл их байнав гээд бодоод үзлээ. Хөрөнгө, эрх мэдлийн бас гэр бүлийн хүчирхийлэл гээд л хөвөрнө. Эр, эмийн хоорондын хүчирхийлэл ч элбэг байдаг. Тэр бүхний дээр сүүлийн үед хуулийн хүчирхийлэл гэсэн том бүлэг нэмэгдлээ.Төр, засгийн үйл ажлын хүрээнд энэ хүчирхийлэл нэлээд газар авсан гэж болно. Эхэндээ үүнийг арай өөр томьёоллоор ойлгоод байж. Улсын Их Хурал дээр гэхэд олонх нь цөөнхөө дарангуйллаа. Олны хүчээр түрээ барьж асуудалд хандлаа гэж л шүүмжлээд өнгөрдөг нь олонтаа байв. Гэтэл биш юмаа. Тэр дарангуйллын цаадах хэрэглүүр нь ямар нэг хууль байдаг болжээ. Энэ төрлийн хүчирхийллийг үйлдэхдээ хуулийг ямар ч хэлбэрээр ашиглаж болдог. Бүр ойлгомжтойгоор хэлэх юм бол хуулийн заалтыг гажуудуулж чаддаг. Ийм жишээ сонгууль дөхсөн үед ихсэж байна. Үнэнхүү шударга өрсөлдөөнтэй сонгууль болгоно гэж нэрэн дээрээ ярих ч нидэр дээрээ хуулиар халхавчилсан бусармаг бүхнийг нам, хүчнүүд үйлдэх юм. Тэр дотор аль нэг намыг хүчгүйдүүлхийн тулд дөнгүүр боловсон хүчнүүдийг нь Авлигатай тэмцэх газраар баривч­луулж шоронд суулгадаг “шилдэг арга” бий болгосон. Ялих шалихгүй юмаар гэмт хэрэгтэн болгохыг хичээж байгаа. Хар л даа. МАХН-ыг яасан их хавчиж, хяхаж сонгуульд аль болохоор хүчгүй оролцуулах аргыг хайж байгаагаас бэлхнээ мэдэж болох юм. Бусад өрсөлдөхүйц шинэ намыг хүртэл бие даан сонгуульд оролцох эрхийг хасч байгаа. Аль нэг тойрогт хүчтэй өрсөлдөгч гарч ирэхээр бол тэр хүнийг бас шоронд хийгээд “намначихна”. Сонгуулийн дараа “ууч­лаарай” гээд гаргадаг. Өмнөх сонгуулиар ч ийм жишээ олон байсан шүү дээ. Энэ нь хуулийн хүчирхийлэл хэрэглэж байгаад хэн нэгний сон­гуульд ялах замыг засч байгаа нь тэр юм. Тийм бол одоо болох сон­гуулийн өмнөх хуулийн хүчирхийлэл улам дэвэрч байна. УИХ-ын дарга З.Энхболдыг сүрхий даран­гуй­лагч, хорчин гэж бичээд л байна. Үнэндээ ч тийм арга барилтай хүн л дээ. Гэхдээ УИХ-д хэлэлцэж байгаа асуудлын эсрэг юм ярьсан хүний үгийг тасалж микрофоныг нь хаахдаа ямар нэг хуулийн заалт хэлж л дуулд­даг. Тэр нь уул шугамандаа З.Энхболдын хий­сэн хуулийн хүчир­хийлэл болж таарч байна. Сон­гуулийн хуульд намуу­дад нэрсийн жаг­саалт гэдэг юм үгүй болс­­ноос үүдээд энэ жилийн сонгууль тун өрсөл­дөөнтэй бо­лох нь. Тэгэхлээр хүчтэй­хэн өрсөлдөгч хэдэн хүнийг Авлигатай тэмцхийнх­нээр ачуулж магадгүй л бололтой. Хамгийн сүүлчийн нэг жишээ тата­хад Нийслэлийн сон­­­гуулийн хороо нэр дэв­­шигчдийг тод­руу­лахдаа урьд арбитрынхан материал чинь бүрджээ зөрчилгүй байна гээд хүлээгээд авчихсан бие даан нэр дэвшигч 19 хүнийг сонгуулийн хууль зөрчсөн гээд жагсаалтаас хасаад хаячихжээ. Яахав зөрчил байж болох ч 19 хүн цөмөөрөө уг хуулийн ганцхан заалтыг бүгдээрээ зөрчсөн байна гэдэг нь сонин юм л даа. Энэ бол яах ч аргагүй хуулийн хүчирхийлэл мөнөөс мөн. Хэн нэгний эрхийг хязгаарлахын тулд хэрэглэдэг арга нь хуулийн хүчирхийлэл. Тэр хүчирхийллийг үйл­дэхдээ бас өөр бусад хуулийг зөрчиж байна. Тиймээс хуулийн хүчир­хийллийг зогсоох хууль санаачилмаар байна. Ийм эрхийг надад өгчихөөч!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Brandywine
2016 оны 12-р сарын 1

I din’dt know where to find this info then kaboom it was here.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *