Хууль үйлчилдэггүй “Жигүүр гранд”

11-р сарын 27, 2012 10:35 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 442

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Барилга барьж буй  га­зар­таа иргэдийг түг­шээж, уур бухимдал түгээж явдаг барилгын компани бол “Жигүүр гранд” групп.  Хаана хууль зөрчиж, хүн зодсон, ир­гэдийн эрх аш­гийг хохи­роосон, байгаль орчны тэнцвэрийг алдаг­дуул­сан гэх мэдээлэл гар­на, тэнд тэдний нэр дурь­даг­даж байдаг. Гэвч хэн ч хариуцлага тооцдог­гүй,  иргэд гомдол гаргасан ч АТГ-аас эхлээд  хүлээж авах газар олддоггүй, хэв­лэл, мэдээллийн хэ­рэгс­лээр гарлаа гээд алдаагаа засахгүй атлаа залруулга хийгээд сууж байдаг арил­сан дотортой,  ширэн нүүр­тнүүд тэд­нээс өөр байхгүй. Давар­сан “Жи­гүүр гранд” груп­пынх­ны тухай эрэн сур­валжилснаа хүргэе.

Зайсангийн амны тө­рийн тусгай хамгаалалттай бүс нутаг, хот төлөвлөлт албан ёсоор хийгдээгүй, барилга барих  хууль ёсны зөвшөөрөлгүй  газарт олон компани бүтээн байгуу­лалт нэрийн дор байшин барьж байна.

Тэдний нэг нь “Жи­гүүр гранд” групп  гэдгийг нийслэлчүүд ан­дахгүй. Тус групп Зайсангийн аманд “Хун­гийн хотхон”,  “Luxury”,  “Zaisan vil­lage”, “Гэгээн­тэн”, “Зай­сан лак­шери-1” зэрэг орон сууцны хо­роолол барьсан. Өдгөө “Мазар”  компа­ниас ав­сан газартаа “Зай­сан лак­шери-2” хот­хоноо үргэлж­лүүлэн барьж бай­гаа юм. Харин бидний  “Хүүхдийн хорих” гэж нэрлэдэг Нэгд­сэн хорих 401 дүгээр ан­гийг той­руулан давуу эрх­тэйгээр  барилга барьж, тэр бүү хэл  хашаан дотуур нь нүх ухаад кабель тат­чихсныг  тийм ч олон хүн мэ­дэх­гүй байгаа болов уу. Учир нь энэ талаар одоо­гоор хэн ч асуудал хөндөө­гүй, хэл ам таталсан мэ­дээ­лэл ч тэр бүр гарсангүй. Тиймээс эндээс сурвалж­лагаа эх­лэхийг зорилоо. 

Юуны өмнө холбогдох байгууллагуудаас Хорих ангийн хашаан дотуур  ямар компани кабель тат­сан тухай асуухад  хэлж өгөх хүн олдсонгүй.  Сур­валжлага бэлтгэх явцад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанид хэд хэдэн удаа хандсан боловч үүд­ний жижүүрээс цааш нэвт­рэх эрх өгсөнгүй. Уг нь тухайн асуудлыг ха­риуц­сан байцаагчаас нь  тодруулахыг хүссэн минь тэр. Төрийн өмчит тус  компани зөвхөн хэвлэ­лийн төлөөлөгчөөрөө  дам­жуулан хариу өгдөг  гэнэ. Хэвлэлийн төлөөлөгч нь хөдөө явсан тул ирээгүй, ирэхээр нь асуу гэхчлэн буцаасаар  сүүлдээ  залхав. Ингээд утасны дугаарыг нь олж аваад залгав. До­тоод сүлжээгээр нь холбог­дож, хяналт, шал­галт ха­риуц­сан байцаагч нарыг нь эрсэн ч бас  олдсонгүй. Их төлөв “Гадуур ажилтай яваа”  гэсэн хариултаар ам таглах юм. Хяналт, шал­галт хариуцсан нэр бүхий  албан тушаалтнууд ч мэ­дээлэл өгөхөөс татгалзсан. Харин нэрээ хэлэхийг хү­сээгүй, хариуцлагатай ал­бан тушаал хашдаг нэгэн эр­хэм “Тухайн байгуул­лагын хашаан дотуур нүх ухаж, кабель татсан бол тэр байгууллагын зөв­шөөр­­лөөр хийгдэж байгаа ажил байх” хэмээн баахан булзааруулсны эцэст “Гэх­­дээ холбогдох бай­гуул­лагад заавал мэдэгд­сэн байх ёстой биз дээ” гэсэн асуултад “Тэр ч тийм” гэсхийгээд харил­цуу­раа тавив. 

Кабель утасны учгийг хөөсөөр Хорих ангийн жижүүрээс  асуухад “Бид мэдэхгүй” гэсэн хариу өгөв. Тэгэхээс ч аргагүй биз, дарга нарынхаа  дээ­гүүрээ ярьж шийдсэн  асууд­лыг тэд яаж мэдэхэв. Харин нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан  нь “Жигүүр Гранд”  групп кабель татсан хэмээн  хариуллаа. Тэр хавийн иргэдийн хэлж буйгаар бол дээрх ажил ШШНЕГ-ын дарга М.Ганхүүгийн үеэс  хэрэгжсэн гэнэ. Ийн­хүү Хорих ангийн хашаан дотуур нүх ухан, кабель татаж орон сууцны хороолол сүндэрлэж  бай­на.  Хорих ангийн хашаан дотуур нүх ухаж кабель татсан хэргийн эзэн нь “Жигүүр гранд” мөн эсэх, тэрхүү шугам нь  албан ёсны зөвшөөрөлтэй, эсэхийг судалж тогтоох гэсэн оролдлого энэ хү­рээд өндөрлөв. Тэгвэл, түүнтэй шууд бус ч гэсэн  ямар нэгэн байдлаар хол­боотой, магадгүй зөвшөө­рөлгүй гэдгийг нь  батлах   өөр нэгэн баримт байна. Тэр нь Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын газ­раас өнгөрсөн намар гар­гасан “Нийслэлд зөвшөө­рөлгүйгээр  баригдаж буй  барилгын судалгаа”  юм. Нэр бүхий компани, ир­гэн, аж ахуйн нэгжийн барьж буй 172 барилгыг хамарсан  жагсаалтын 44-45-д Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр, Хорих ангийн баруун талд    “Жигүүр гранд” группын барьж байгаа  “Зайсан-I” орон сууцны өргөтгөлийн IV ээлж буюу 72 айлын орон сууц, мөн Хорих ангийн зүүн хойд талд барьсан “Хунгийн хот­хон” орсон байна. Барь­сан барилга нь зөв­шөө­рөлгүй гээд хар дээр цагаанаар бичигдсэн бай­гаа юм чинь  түүн рүү  тат­сан кабелийн шугам нь зөв­шөөрөлгүй байж таар­на.

Сүүлийн үед Зайсан­гийн аман дахь орон сууц­ны хороолол  өргөжсөөр Хорих ангийг нүүлгэх би­чигдээгүй шийдвэрт хүр­гэ­сэн гэлцдэг. Бүхэл бүтэн Хорих ангийг нүүлгэх хэм­­жээнд аваачна гэхээр Зайсангийн амны байгаль орчныг сүйтгэчихээд ха­риуцлага хүлээлгүй өнгөрч байгаад гайхах юмгүй мэт. Тэр бүү хэл, нэгэнт барь­чихсан хорооллыг төр за­саг ч, иргэд ч хүчээр ну­рааж дийлэхгүй. Тий­мээс холбогдох яам, газар нь  харин Богдхан уулын тус­гай хамгаалалтын бү­сийг шинээр тогтоох хэрэгтэй. Хамгаалалтын бүс тог­тоол­гох улс төр,  бизне­сийн лобби бүлэг ч бай­гуулагдсан гэх мэдээл­лүүд дуулддаг. Үүнд үн­дэс­лэн шуудхан хэлэхэд, мөнгө, эрх мэдэл хосолсон авлига үнэртэж байна, тэн­дээс. Энэ ганц “Жи­гүүр Гранд” бус өв­гөд дээд­сээс зарли­гаар дархалж, хойч үеийн­хэн төрийн тусгай хамгаа­лалттай бү­сээр зарлаж хуулиар ба­талгаажуулсан Богдхан уул, Зайсан орч­мыг бай­шингаар дүүргэ­сэн барил­гын бүх компа­нид ха­маарч буйг Мон­голын 2.7 сая хүн нэгэн дуугаар хэлнэ.

“Жигүүр гранд” груп­пын орон сууцны хот­хон барьж буй Хан-Уул дүүр­гийн XI хорооны иргэд “Бидний эрх ашгийг байн­га хохироож байдаг. Энэ тухай хэвлэл, мэдээл­лийн­хэн газар дээр нь ирж сур­валжлаад ч нэмэргүй. Эрх баригчид сохор, дүлий мэт байдаг” хэмээн гом­дол­лож байна. Тухайлбал, өн­гөрсөн оны  хичээлийн шинэ жилийн эхээр тэр хавийн хүүхэд багачууд шар өвчнөөр өвчилсөнд “Жигүүр гранд” групп  буруутай. Одоо ч хөрсний бохирдол ямар нэгэн хэм­жээгээр бий гэв.

Юу болсныг тодруу­лахад, тэд 54 айлын  “Zaisan Village” хотхоноо барих явцдаа бохирын цооногийг ухаж, шороог нь ил задгай овоолсон гэнэ. Бохирын цооног ямар учир­тай талаар түүх сө­хвөл, 1947 онд Халдвар­тын эмнэлэг Улсын төв эмнэл­гээс салбарлан Богд уулын аман дахь Зайсан толгойн дэргэдэх Зөвлөл­тийн цэр­гийн эмнэлгийн байранд байгуулагдаж бай­сан. Үүнээс хойш 30 гаруй жилийн дараа Халд­вартын эмнэлэг нүүж, түүний оронд Сүрьеэгийн эмнэлэг үйл ажиллагаа явуу­лах болжээ. Удалгүй тус эмнэлэг Халдвартын эм­нэ­лэгтэй нэгдэж, оронд  нь Хорихын эмнэлэг үйл ажиллагаа явуулах болсон байна. Тухайн үед бо­хи­рын нэгдсэн шугаманд холбогдоогүй байсан уч­раас тэрхүү нян бактерын үүр уурхай бий болсныг иргэд хэлж  байна. Тэрхүү “уурхай”-г “Жигүүр гранд”-ын ажилчид  ухаж,  шороог нь   айлын хашаанд буулгаснаар өвчин дэгдэх гол нөхцөл  бүрдэж олон хүүхэд шар өвчнөөр өвд­жээ. Бохир, нянтай шо­роог ачих үүргийг тухайн үед НМХГ-аас өгч  байсан ч   тэд огтхон ч тоогоогүйг зарим нь хэлэв. Ингээд тус хорооны  иргэд “Богд уу­лыг аврах уугуул иргэ­дийн холбоо” ТББ-ыг бай­гуулж, хөрсний шинжил­гээ хийлгэхээр холбогдох газарт нь хандсан  ч манай улсад албан ёсны хөрсний шинжилгээ хийдэг газар байхгүй гэдэг шалтгаа­наар иргэд, оршин суугч­дын гомдол хаалганы гад­на үлджээ. Хан-Уул дүүр­гийн XI хорооны Мөнх зайсангийн II хэсгийн  83 өрхийн 200-гаад иргэн тухайн үед гарын үсгээ зурж,  дүүргийн Засаг даргадаа  нөхцөл байдлын талаар дуулгахад “БОАЖЯ-нд ханд” гэсэн  бол  салбарын  яам  ямар ч хариу өгөөгүй гэнэ. Тэр бүү хэл сургуулийн багш нар нь шар өвчин гарсан талаар мэдээллийг нууж хааж байсан тухай  тус хороонд 40 гаруй жил амь­дарч байгаа өөрийгөө  Б.Сувд хэмээн танилцуул­сан эмэгтэй хэлэв.  Хүүх­дүүд шар өвчнөөр өвчилс­нөөс гадна “Жигүүр гранд” группын барилга барихаар ухсан нүхэнд хүн унаж нас барсан гэх мэдээлэл   хоёр жилийн өмнө дуул­даж байсан удаатай.  Мөн  Богд уулын ам жалганд тулгаж барилга барьснаас  орон сууцны гараашууд   үерт автаж, нэр хүндтэй олон эрхмийн ганган тө­мөр хүлгүүдийг “будаа” бол­госон гэх асуудал шүү­хээр явж байсан билээ.

 

Үргэлжлэл бий.

Нийт: 18 Сэтгэгдэл

Raynoch
2016 оны 12-р сарын 1

of course like your web site but you need to take a look at the spelling on quite a few of your posts. Many of them are rife with spelling issues and I to find it very boormhstee to tell the truth on the other hand I’ll certainly come again again.

Will
2016 оны 12-р сарын 1

People nomrlaly pay me for this and you are giving it away!

LarCisk
2017 оны 9-р сарын 29

Rx Canada Buy Propecia In Mexico cialis Usa Online Overnight Pharmacy Amoxicillin Threat Meningitis

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Buy Amitriptyline Online Uk Cialis 10 Mg Erezione Non Generic Viagra Online viagra Levitra Wirkungszeit

LarCisk
2017 оны 10-р сарын 8

Amoxicillin Stds Daily Levitra Comprar Cialis Priligy generic viagra What Is Zithromax Z Pak Can You Buy Viagra Over The Counter Cialis Without Perscription

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Etoposide Buy Nexium In Mexico Propecia 5 Mg Cost viagra Buying Generic Zentel

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Viagra Cialis Erbe Pet Amoxicillin Wirkungseintritt viagra Viagra For Sale In Winnipeg Viagra Comment Ca Marche Allergic To Keflex

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Prescription Sildenafil Citrate Generique Du Cytotec Cheap Levitra Vardenafil viagra Stendra 100mg

LarCisk
2017 оны 10-р сарын 21

Cooper Viagra Price Propecia Acheter Du Cialis En Suisse viagra online pharmacy Acquista Cialis Generico

LarCisk
2017 оны 10-р сарын 25

Canine Dosage Amoxicillin viagra online pharmacy Generic Isotretinoin Pills Digoxin Uk Available Cialis Usa Pharmacy

LarCisk
2017 оны 10-р сарын 26

Cialis Lleida Best Prices On Levitra Viagra Contre Remboursement viagra Metronidazole And Amoxicillin Combination Side Effects

LarCisk
2017 оны 10-р сарын 30

Achat Kamagra Naturel Viagra Pressione Arteriosa levitra without prescription Allergic Reaction Keflex Zithromax Duration Cephalexin History

Jefftreaps
2017 оны 10-р сарын 31

Fastest Cialis Delivery Cytotec Medecine Worldwide Doryx Best Website Medication Shop Shipped Ups Virginia buy cialis Buy Viagra Dapoxetine Online Comprar Cialis Precio

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Allergy Amoxicillin Cephalexin In Cats No Rx Prednisone cialis levitra sales viagra Ed Med Trimix From Indian Pharmacies Acheter Levitra Maroc

LarCisk
2017 оны 11-р сарын 5

Where to buy generic isotretinoin isotrex shop Viagra Prix Quebec order levitra from canada Como Comprar Viagra En Usa Achat Medicament Ivg Cialis versand aus deutschland

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Propecia Lilly Vendita Cialis In Francia Viagra Ausprobieren viagra Stilnox Original Kamagra Oral Jelly

LarCisk
2017 оны 11-р сарын 30

Lasix Indication Canada Pharmacies Online Prescriptions viagra cialis Testimonianze Uso Cialis Ibuprofen Amoxicillin Cialis 20mg Uk Online

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Kamagra Professional Aromasine Clomid Last Longer In The Bedroom cialis 5 mg Periet Medication Sold In Canada

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *