Хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохыг дэмжлээ

9-р сарын 10, 2012 10:29 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 181

М.ЦЭЦЭГ

 

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон, дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явуулж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Дээрх хуулийн төслүүдийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийж, Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцууллаа.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороо хэлэлцээд доорх санал, дүгнэлтийг гаргажээ.  Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа төсөл санаачлагч нь тамхинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж цаашид тамхинд онцгой албан татварыг ногдуулахдаа дотоод, гадаад гэж ялгахгүйгээр ижил хэмжээгээр тогтоон, татварын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож, хуулийн төсөлд тусгажээ.

Автобензин, дизель түлшний гааль, онцгой, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоохооор тусгасан нь дотоодын нүүрсний уурхайгаас бусад уул уурхайн салбарт нийлүүлэгдэж буй автобензин, дизелийн түлшинд татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй байх нөхцлийг бий болгохоор хуулийн төслийг боловсруулсан байна.

“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулахдаа Хүний хөгжил сангаас бэлэн мөнгөөр хишиг, хувь хүртээхдээ нийтэд нь хавтгайруулан олгож байгааг өөрчлөх, цар хүрээг багасгах, бэлэн мөнгөний хишиг, хувийг тогтмол орлогогүй, нийгмийн дэмжлэг шаардлагатай бүлэгт чиглүүлэх, эмзэг бүлгийн өрхийн орлого огцом буурахаас сэргийлэх үүднээс Хүний хөгжил сангаас ирэх арав, арваннэг, арван­хоёрдугаар сард 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгохоор төсөлд тусгасныг гишүүд дэмжлээ.

Төсвийн байнгын хороо төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш үргэлжлүүлэхээр боллоо.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Brand Name For Amoxicillin cialis cheapest online prices Canadian Pharmacies Selling Avodart

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *