Хүүхдүүдийг амиа золиослогч-алан хядагч болгон ашиглаж байна

1-р сарын 25, 2017 9:49 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 18
1-25-5

Н.МӨНХЖИН

Амиа золиослогч, алан хядагчдыг ихээр бэлтгэн илгээдэг Нигерийн зүүн хойд хэсгийн босогчид цагдаа, аюулгүй хүчний анхааралд өртөхгүйн тулд хүүхдүүдийг ашиглаж эхэлснийг нутгийн эрх баригчид сануулж байна.

Нуруундаа хүүхдээ үүрсэн хоёр эмэгтэй Мадагали хотод халдлага үйлдсэнээс 10 хоногийн дараа энэхүү “Маш аюултай хандлага”-ын талаар албан ёсны сэрэмжлүүлэг гаргажээ.

Нэгдүгээр сарын 13-нд Адамава муж дахь тус хотод дөрвөн эмэгтэй амиа золоислогч орж ирсний хоёрыг сайн дурын эргүүлийнхэн илрүүлж, шахидын бүсээ дэлбэлэхээс нь өмнө саатуулж чадсан юм. Тэд шалган нэвтрүүлэх байрны орчимд халдлага үйлдэх төлөвлөгөөтэй байсан аж. Гэсэн хэдий ч хүүхдээ даавуугаар даруулан нуруундаа бэхэлсэн хоёр эмэгтэй ямар ч ажиг сэжиггүй шалганы байраар нэвтэрч гараад хотод бөмбөгөө дэлбэлжээ. Мэдээж, амиа золиослогч хоёр эмэгтэй хүүхдүүдийн хамт, мөн энгийн дөрвөн иргэн амиа алдсан юм. Нигери улсын зүүн хойд нутагт ихээхэн нэр нөлөөтэй болсон лалын “Боко Харам” бүлэг тэмцлийн ийм харгис арга руу шилжиж байна. Тэд эмэгтэйчүүд, хүүхдүүдийг халдлага үйлдэхдээ ашиглаж байгаа анхны тохиолдол нь энэ биш ажээ.

Засгийн газрын цэргүүд “Боко Харам”-ын эсрэг тэмцэлд сүүлчийн шийдвэрлэх дайралтыг хийж байгаа гэх зүүн хойд нутагт алан хядагчид ийнхүү башир, зэвүүн аргаар тэмцэж эхэлсэн аж.

нэмэлт

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *